Иранд Gmail болон Hotmail-ыг хаав

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Иранд Gmail болон Hotmail-ыг хаав

Ираны интернэт хэрэглэгчид Gmail болон Hotmail үйлчилгээг ашиглах боломжгүй болсон талаар Вести.ру мэдээллээ. Ямар шалтгаанаар электрон шуудангийн үйлчилгээг хаасан нь тодорхойгүй байна. Гэхдээ Теле шуудангийн яамны төлөөлөгчид Gmail болон Hotmail оролтыг хаагаагүй хэмээн мэдэгдэж байгаа ажээ. Өмнө нь Ираны Засаг Захиргаанаас нэг бус удаа интернэт сайтууд болон нийтлэг сүлжээнүүдийг хааж байсан байна. Тухайлбал, Facebook болон Twitter сайтуудыг Тегеранд хааснаас гадна ВВС агентлагийн хиймэл дагуулын дамжуулалтыг мөн хааж байжээ. Шинжээчид 2009 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байдал ийм болсон гэж үзэж байгаа юм. Засаг захиргааныхан төрийн эсрэг уриа орон даяар тарж магадгүй хэмээн болгоомжилсноос ийм арга хэрэглэдэг байж магадгүй.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж