160 албан тушаалтан орлогоо мэдүүлжээ | News.MN

160 албан тушаалтан орлогоо мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

160 албан тушаалтан орлогоо мэдүүлжээ

Авлигын эсрэг хуульд зааснаар жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг. Хуулийн хугацаа дуусахад ердөө гуравхан хоног үлдээд байна. Тэгвэл Авлигатай тэмцэх газарт одоогоор Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх 270 орчим албан тушаалтны 160 нь 2011 оны Хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Энэ нь төрийн өндөр албан тушаалтны 60 хувь нь Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн гэсэн үг юм.

Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг нэгтгэж  ирүүлдэг төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, хүлээн авсан байдлыг авч үзвэл, нийт 121 байгууллагын хэмжээнд Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт дунджаар 80 хувьтай. Нийт хөрөнгө, орлогоо бүртгүүлбэл зохих 58000 орчим албан тушаалтны 46100 нь буюу 80 орчим хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн байна.

Дорноговь, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Усны газар зэрэг зургаан  байгууллага хөрөнгө, орлогын мэдүүлгийн ХОМ-1, ХОМ-2 тайланг гаргаж Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн бөгөөд 22 байгууллага албан хаагчдынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийг 100 хувь, 103 байгууллага 60-аас дээш хувьтай бүртгэн хүлээж аваад байгаа гэнэ. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг бөглөх, тайлан мэдээг гаргах талаар хийсэн сургалтад нийт 75 байгууллагын 3305 албан тушаалтан хамрагдсаны 2981 нь Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтан, 324 нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан юм байна.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

WWW.TERGUUN.NET 2012-02-12 203.169.52.166

КИНО ҮЗЭХ ДУРТАЙ ЮУ… СҮҮЛИЙН ҮЕИЙН БҮХ ЖАНАРЫН КИНОГ ТА МАНАЙХААС ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮЛЭЭН АВЧ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ…WWW.TERGUUN.NET

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж