Поп од Мадоннаг заналхийлсэн гэгддэг Калифорни мужийн сэтгэцийн эмнэлгээс оргосон Роберт Хоскинсийг долоо хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт боомт хот Лонг-Бичид баривчилсан тухай ИТАР-ТАСС мэдээлжээ.
Одоо 54 настай Роберт Хоскинс Мадоннаг заналхийлж, арван жилийн ял авч байсан бөгөөд дараа нь Норуолке хотын сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Өмнөд Калифорни мужийн оршин суугчдыг хамгийн аюултай сэтгэцийн өвчтөн, заналхийлэгч оргосонд харуул хамгаалалтаа чангатгахыг анхааруулж байлаа. Роберт Хоскинс 1996 онд Мадоннаг заналхийлэн, поп одын Лос Анжелест байдаг байшинд хууль бусаар нэвтрэн орсон учир 10 жилийн ял сонссон юм. Тэрбээр ялаа гүйцэд эдлэн, шоронгоос суллагдсан хэдий ч дараа нь удаа дараа танхайрсан учир сэтгэцийн эмнэлэгт албадан эмчилгээ хийлгэж байгаад оргосон юм.
Н.Тунгалаг