МАН-ын дарга ахмадуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

МАН-ын дарга ахмадуудтай уулзав

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболд өчигдөр Сүхбаатар дүүргийн 800 ахмадыг Тусгаар тогтнолын ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр  гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ сарын эхээр болсон гуравдугаар Бага хуралдаанаар хэлэлцэж баталсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-өө танилцуулсан юм. Түүн дотор ахмадууд руу чиглэсэн олон нааштай заалтууд бийг ч онцоллоо. Мөн Засгийн газрын тэргүүнийхээ хувьд улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар ч санал солилцсон юм. Ахмадуудын хувьд “Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргааг туйлдуулж буйг дуулгаад, үнэ ханшийг тогтворжуулах талд төрийн зохицуулалт шаардлагатай байгааг онцоллоо. Ер нь нефтийн импортыг төр мэдэлдээ авч, жижиглэн худалдааг өнөөгийн нефть импортлогчид эрхэлдэг байхаар зохицуулалт хийхгүй бол жилийн жилд бензин, шатахууны үнэ өсдөг. Түүнд нь жирийн иргэд хамгийн ихээр чирэгдэж, ахуй амьжиргааг доройтуулдаг болохыг сануулаад дотооддоо нефтийн үйлдвэртэй болтол төр нефтийн импортыг барьж байх бодлогыг даруй батлах ёстой гэсэн саналаа ч дэвшүүлсэн юм.

Түүнчлэн ахмад настнуудын тэтгэврийг хэзээ чухам нэмж, гар дээр олгох гээд байгаагаа ч лавласан. Ерөнхий сайд С.Батболд “Гурван талт хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар нь хоёрдугаар сарын 1-нээс эхэлж цалин, тэтгэврийг нэмэх шийдлийг гаргаж, хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд одоо ид хэлэлцэж байгаа болохыг хэлсэн юм. Мөн тэтгэврийн зөрүүг арилгаж, дунджаар 175 мянган төгрөгт хүргэх болж буйг ч хэллээ.

 Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж