Грэммийн ёслолыг Хьюстонд зориулна

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Грэммийн ёслолыг Хьюстонд зориулна

Өнөөдөр орой эхлэх Грэммийн шагналын ёслолыг өнгөрсөн шөнө таалал төгссөн, алдарт дуучин, жүжигчин Уитни Хьюстоны гэгээн дурсгалд зориулахаар зохион байгуулагчид шийдвэрлэсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Уитни Хьюстон Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохоор Лос Анжелес хотод ирж, “Беверли Хилтон” зочид буудалд буудаллаад байхдаа нас барсан юм. 

Алдарт дуучны гэгээн дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээг Оскарын шагналт Женнифер Хадсон хөтлөх аж. Уитни Хьюстон гэнэт нас барсан эмгэнэлт мэдээ дэлхийн олон сая хүнийг цочирдуулсан бөгөөд одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Хөгжмийн урлагт учирсан хүнд гарзыг хуваалцан, нэрт дуучны олон зуун шүтэн бишрэгчид твиттерээр гашуудлаа илэрхийлсээр байна. Уитни Хьюстон Грэммийн зургаан удаагийн, Биллбоард сэтгүүлийн 30 удаагийн шагналтан төдийгүй Америкийн “Эмми” шагналыг хоёр удаа хүртэж байжээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж