
Алдарт дуучны гэгээн дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээг Оскарын шагналт Женнифер Хадсон хөтлөх аж. Уитни Хьюстон гэнэт нас барсан эмгэнэлт мэдээ дэлхийн олон сая хүнийг цочирдуулсан бөгөөд одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Хөгжмийн урлагт учирсан хүнд гарзыг хуваалцан, нэрт дуучны олон зуун шүтэн бишрэгчид твиттерээр гашуудлаа илэрхийлсээр байна. Уитни Хьюстон Грэммийн зургаан удаагийн, Биллбоард сэтгүүлийн 30 удаагийн шагналтан төдийгүй Америкийн “Эмми” шагналыг хоёр удаа хүртэж байжээ.
Н.Тунгалаг