
“The Boss” хочит, Америкаас гаралтай хөгжмийн зохиолч, дуучин, гитарчин Брюс Спрингстин “We Take Care Of Our own” шинэ дууныхаа клипийг албан ёсоор цацлаа. Тэрээр тун удахгүй “Wrecking Ball” нэртэй өөрийн шинэ цомгоо гаргах бол гуравдугаар сарын 18-наас аялан тоглолтоо хийхээр болжээ. Энэ баярт мэдээ түүний дууг сонсож өссөн, хөгжим сонирхогчдын хувьд тэсрэлт байх болно хэмээн хөгжим шүүмжлэгчид онцолж байна.
Брюс Спрингстин 1980-аад онд хүчээ авч байсан “Heartland rock” урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг бөгөөд “Роллинг Стонес” сэтгүүлээс дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 уран бүтээлчийн 23-д нэрлэгдэж байсан уран бүтээлч юм.
Түүний шинэ клипийг ЭНД дарж үзнэ үү.
У.Болор