
БНСУ-д болох Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчид ирэх мягмар гаригт хилийн дээс алхах ажээ. Тивийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Гуми хотноо энэ сарын 16-19-нд болох юм. Азийн аваргад өрсөлдөх баг тамирчдыг үдэх ёслолыг Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн баасан гаригт зохион байгуулж, холбооны удирдлагууд баг тамирчдадаа амжилт хүссэн байна.
Т.Маша