Тимошенко өршөөл хүсэх бодолгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Тимошенко өршөөл хүсэх бодолгүй байна

Украины Ерөнхий Сайд асан Юлия Тимошенко өршөөл хүсэх бодолгүй байгаа талаар Тимошенког дэмжигч Сергей Власенко ярьсан тухай РИА Новости мэдээлжээ. “Ю.Тимошенко Ерөнхийлөгч Виктор Януковичид өршөөл хүсэн хандахгүй. Учир нь тэр гэмт хэрэг үйлдээгүй. Зарим хүмүүс Тимошенког хүсээгүй байхад Янукович өршөөл үзүүлнэ гэж ярьж байна. Харин Тимошенко түүнийг хүлээн авах уу үгүй гэдэг бол өөр асуудал” гэж Украины “Долоо хоногийн толь” сонинд С.Власенко ярьжээ.

Власенко “Украины Дээд шүүхээс анхан болон хоёр дахь шатны шүүхийн шийдвэрийг дахин хянах хэрэгтэй. Тимошенкогийн эсрэг үүсгэсэн гэмт хэргийг хаах хэрэгтэй” хэмээн үзэж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гаригт тэрбээр Украины Дээд шүүхэд Печерскийн Шүүхийн гаргасан шийдвэрийг шалгахыг хүссэн өргөдөл гаргасан байна. Парламентын сонгуулийн өмнө Юлия Тимошенког суллах боломж арай илүү байх юм гэж Власенко мөн ярьсан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж