“Minetech 2012” үзэсгэлэн худалдаа болно

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

“Minetech 2012” үзэсгэлэн худалдаа болно

Монголын уул уурхайн үндэсний ассоциациас  “Minetech 2012”  уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн олон улсын үзэсгэлэнг гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулах гэж байна. Тав дахь удаагаа болж буй уг үзэсгэлэнгийн үеэр хөдөлмөрийн багаж зэвсэгийг өргөтгөсөн үзэсгэлэн, худалдаа болох гэнэ. Түүнчлэн уг арга хэмжээг уул уурхайн салбарт хүчин зүтгэдэг бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд хоорондоо харилцаа холбоо тогтооход, туршлага солилцох гүүр болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Үзэсгэлэн, худалдаа оролцохыг хүсэгчдэд нээлттэй бөгөөд бүртгэл гуравдугаар сарын 1-ны өдөр дуусах юм байна.  

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж