Боловсролын салбарынханд тэтгэмж олгохыг дэмжив

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарынханд тэтгэмж олгохыг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл,  шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачилсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр боловсролын салбарт ажиллаж байгаа туслах ажилтнууд тэтгэвэрт гарах тохиолдолд улсаас нэг удаагийн тэтгэмж авах заалт оруулж өгсөн нь дэмжлэг хүлээгээд байна. Үүнд слесарь, нягтлан бодогч, цэвэрлэгч, тогооч гэх мэт хүмүүс хамаарч буй юм. Гэхдээ тэдний хувьд сургууль болоод цэцэрлэгт 25 ба түүнээс дээш жил ажилласан нөхцөлд нэг удаагийн тэтгэмж олгоно хэмээн заагаад байгаа төдийгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар эл заалт дэмжлэг хүлээж байж, эцсийн шийдвэр гарах юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж