Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.12-нд нийтлэгдсэн

Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхгүй

АНУ-ын Засаг Захиргаанаас Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөгүй байгаа талаар “The Washington Post” сонин мэдээлжээ.

Цагаан Ордноос Сирийн Ерөнхийлөгч Башара Асадад дипломат болон эдийн засгийн шахалтаа үргэлжлүүлэх боловч Пентагонд ямар нэгэн даалгавар илгээгүй гэж сонинд бичжээ. Барак Обамагийн Засаг Захиргаа Сирид болж байгаа хүчирхийллийг зогсооход хэрэгтэй арга хэмжээ олж чадахгүй байна. Ямар үйл хөдлөлийн хувилбар хэрэгтэйг харахгүй байгаагаас гадна ямар арга хэмжээ хамгийн оновчтойг тодорхойлж чадахгүй байна гэжээ. Цагаан Ордон Сирийн энэ байдал цаашид хэдэн сар үргэлжилж магадгүй гэж болгоомжилж байгаа юм. АНУ-ын Засаг Захиргаанаас Туркийн Дотоод Хэргийн Сайд Ахмет Давутоглугийн хэлсэн Башар Асадыг эсэргүүцсэн Эрх чөлөөний армид 40 мянган хүн нэгдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг сэтгүүлчид мөн онцолжээ. Америкийн албаны хүмүүсийн тооцоолсноор дээрх тооноос хавьгүй бага босогчид байгаа аж. Сирид хүмүүнлэгийн коридор байгуулах юм уу энгийн хүн ардыг хамгаалах хаалттай бүс бий болгохын алийг нь ч Цагаан Ордон хэрэгжүүлэх бодолгүй байгаа гэж сонинд бичлээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж