Капелло Британийн хамгийн чинээлэг дасгалжуулагч

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Капелло Британийн хамгийн чинээлэг дасгалжуулагч

“Sunday Times” сэтгүүлээс Британийн хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн баян менежерүүдийг нэрлэжээ. Харин уг жагсаалтыг Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фабио Капелло тэргүүлсэн байна. Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан 63 настай ноён Капелло Английн хөлбөмбөгийн холбоотой 6,5 сая фунт стерлингийн гэрээ байгуулсан нь түүнийг хамгийн чинээлэг дасгалжуулагч болгоод зогсохгүй Английн шигшээ багийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч гэх нэр хүндийн эзэн болгожээ. Капеллогийн Итали болон Англи дахь тансаг харш, ховор нандин уран баримал, уран зураг зэрэг хувийн өмч хөрөнгө 34 сая фунт стерлингээр үнэлэгдсэн байна.
Харин жагсаалтын хоёрдугаарт “Ипсвич Таун” клубын дасгалжуулагч Рой Кин бичигдсэн бөгөөд түүний хөрөнгийг 30 орчим сая фунт хэмээн тодорхойлжээ. Түүний араас Олд Траффордын “эзэн” Сэр Алекс Фергусон 24 сая фунтын хөрөнгөөр бичигдсэн байна. Цагтаа түүний удирдлага дор тоглож байсан өнөөгийн дасгалжуулагчид болох Стив Брюс /Сандерлэнд/, Марк Хьюз /экс-Манчестер Сити/, Уле Гуннер Сульшер /Манчестер Юнайтедын туслах дасгалжуулагч/ нар топ 10-т багтжээ. Түүнчлэн гадны, ялангуяа итали мэргэжилтнүүд болох “Челси”-гийн Карло Анчелотти /21 сая/, Ирландын шигшээ багийн Жиованни Трапаттони /18 сая/, “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Роберто Манчини /13 сая/, “Уэст хэм”-ийн Жанфранко Зола /10 сая/ нараас гадна “Арсенал”-ын Арсень Венгер /17 сая/, Английн шигшээ багийн дасгалжуулагч асан Свен Горан Эрикссон /16 сая/, “Ливерпуль”-ийн Рафаэль Бенитез /11 сая/ нар хамгийн баян 10 дасгалжуулагчийн эгнээнд багтсан байна.

Английн хөлбөмбөгийн хамгийн чинээлэг дасгалжуулагчид:
1.   Фабио Капелло /Английн шигшээ/ – 34 сая фунт
2.    Рой Кин /Ипсвич Таун/ – 30 сая фунт
3.    Сэр Алекс Фергусон /Манчестер Юнайтед/ – 24 сая
4.    Карло Анчелотти /Челси/ – 21сая
5.    Жиованни Траппатони /Ирландын шигшээ/ – 18 сая
6.    Арсень Венгер /Арсенал/ – 17 сая
7.    Свен-Горан Эрикссон /Зааны ясан эрэг/ – 16 сая
8.    Роберто Манчини /Манчестер Сити/ – 13 сая
9.    Рафаэль Бенитез /Ливерпуль/ – 13 сая
10.    Стив Брюс, Марк Хьюз, Мартин О’Нейл, Уле Гуннер Сульшер, Жанфранко Зола – 10 сая

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж