
Оросын ИТАР-ТАСС мэдээлснээр эзэн хаан Токиогийн их сургуулийн эмнэлэгт кардиологийн шинжилгээ хийлгэнэ. Зүрхний ажиллагааны доголдлыг харуулсан сүүлийн электрокардиографийн шинжилгээний дүн нь эмнэлэгт хэвтэх шалтгаан болсон байна.
Өнгөрсөн жилийн газар хөдлөлтийн дараах цунамид нэрвэгдсэн нутгаар 77 настай эзэн хаан бие султай байсан ч хэд хэдэн удаа хатан хаан Митикогийн хамт очиж хүмүүстэй уулзаж байв. Тэр нь хааны биеийн байдалд нөлөөлсөн байж магадгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хаантан хатгаа аван эмчлүүлж байжээ.
Ш.Мягмар