
Serpentine галарей түр хугацааны павильоныг 2000 оноос хойш босгож иржээ. Энэ хугацаанд зохицуулагч Ханс-Ульрих Обристын галереи Заха Хадид, Рем Колхас, Жан Нувель зэрэг нэртэй уран барилгачидтай ажилласан байв. Шинэ павильон их намхан байх гэнэ. Нийт 12 багана дээр байрлах дээвэр нь шалнаас 1,5 метрийн өндөрт байх ажээ.
Сэтгүүлд бичсэнээр Ай Вэйвэй швейцари уран барилгачидтай өмнө нь Бээжингийн “Шувууны үүр” гэсэн үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн байгууламж дээр ажилласан байна. Түр хугацааны павильон Ай Вэйвэйгийн Лондонд хийж байгаа уран барилгын анхны төсөл болно. Түүний нэгэн бүтээлийг Лондоны Тейт Модерн галерейд 2010 онд үзүүлсэн билээ. Орчин цагийн мастеруудад хамгийн нэртэй болох танхимд түүний нэг сая шаазангаар хийсэн наран цэцгийн үрийг тавьсан байлаа.
Одоо Ай Вэйвэй Хятадын Засгийн газрын зүгээс шахалт дарамтад байгаа учраас гадагш гарч чадахгүй байна. Өнгөрсөн жилд түүнийг татвараас зугтсан, порно тараасан гэх хэргээр буруутгаж байв. Art Review сэтгүүл Хятадын тэрслүү үзэлтэн зураачийг өнгөрсөн оны урлагийн хамгийн нөлөөтэй хүн гэж нэрлэжээ.