Герман хүйтэрсний улмаас АЦС ажиллуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Герман хүйтэрсний улмаас АЦС ажиллуулж эхлэв

Германы эрчим хүчний операторууд болох Tennet, 50 Hertz, Amprion ба EnBW  компаниуд эрчим хүчний өссөн хэрэглээний ачааллыг бууруулах үүднээс өмнө нь зогсоосон байсан цөмийн хэд хэдэн тогоог ажиллуулж эхлэхээр шийдсэн байна.

Эрчим хүчний операторууд энэ шийдвэрийг хоёрдугаар сарын 7-нд гаргасан ба тэднийг сүлжээнд залгахад 8-ний орой хүртэл ажиллажээ. Tennet компани ба Эрчим хүч, теле холбоо, шуудан, төмөр замын холбооны агентлаг (BNetzA) дээрх шийдвэрийг “урьдчилан сэргийлэх арга” хэмжээ гэсэн байв. Нөөцийн тогоонуудзыг цаашид ашиглах уу гэдгээ компаниуд удахгүй болох зөвөлгөөн дээр шийдэх ажээ.
Германы нөөцийг эрчим хүчний сүлжээнд ашиглахаар болсон нь хүйтэн байгаа мөн хомсдол орсон Францаас эрчим хүч экспортлох болсон, Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн асуудал зэрэгтэй холбоотой ажээ. Германд хангалттай хэмжээний хийн нөөц байгаа нь хойд хэсэгтээ хадгалагддаг бөгөөд эрчим хүчний асуудал өмнөд бүсэд нь үүсчээ.

2011 оны долдугаар сард Герман эрчим хүчний шинэчлэлийн багц арга хэмжээ авахаар болон Атомын цахилгаан станцуудаасаа татгалзан 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчинд орохоор зорилго тавьсан байна. Тэгээд найман цөмийн тогооны ажиллагааг зогсоожээ. Ирээдүйд хомсдол гарч магадгүй хэмээн BNetzA агентлаг эрчим хүчний нөөцийн эх сурвалжийг тогтоож өгсөн байлаа. Тэдний дунд 1000 орчим мегаваттын хүчин чадалтай дөрвөн хуучин станцыг багтаасан байжээ. Үүний зэрэгцээ Германы эрх баригчид Австритай тусламж авах талаар ярилцан тохирсон байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж