
Эмнэлэгийн үзлэгийн дүнг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан ба ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээнд “эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд нь ердийн хэмжээний хүрээнд байгаа” гэсэн байлаа. Назарбаевын даралт нь 120/75 гэсэн үзүүлэлттэй гарсан бөгөөд эмч нар зүрх судасны эрсдлийн хамгийн бага төвшинг” хэлсэн байв.
Ерөнхийдөө Назарбаевын эрүүл мэндийг сайн гэж үнэлсэн ажээ. Дашрамд дурьдахад, өнгөрсөн зун Германы хэвлэлээр Назарбаев нойр бучирхайн мэс засалд немцийн нэгэн эмнэлэгт орсон тухай мэдээлсэн байлаа. Мэс засал амжилттай байсан гэж сонинууд бичсэн ч Назарбаевын хэвлэлийн алба энэ талаар баталсан мэдээ гаргаагүй юм.
Өдгөө 71 настай Назарбаев Казахстаныг 20 гаруй жил удирдаж байгаа бөгөөд одоо ерөнхийлөгчийн дөрөв дэх бүрэн эрхийн хугацааг гүйцээж байгаа. Түүний эрх мэдлийг 2020 он хүртэл сунгах саналд тэр тайлбар өгөхдөө хэрэв түүнд мөнхийн ус оллж өгвөл тийм хувилбарын эсрэг биш гэж хэлсэн юм.