Диана гүнж Испанийн хаантай учиртай байсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Диана гүнж Испанийн хаантай учиртай байсан уу?

Испанийн хаан Хуан Карлос Английн хунтайж Уилльямыг урдаа суулгасан, Диана гүнж бага хүү Харриг өхөөрдөж буй гэрэл зургийг 1986 онд авчээ. Зураг дээр буйдангийн захад сууж буй нь Испанийн хатан хаан, нөгөө захад нь Английн хунтайж Чарльз суужээ. Испанийн хааны гэр бүлийн тухай зургаан боть ном бичсэн Барселоны зохиолч Пилар Эйри дээрх гэрэл зураг дээрх хүмүүсийн нууцлаг харилцааны тухай шинэ номондоо бичжээ. Зохиолд бичсэнээр эхнэртэйгээ 35 жил нэг оронд унтаагүй Испанийн хаан Хуан Карлосын энгэр зөрүүлсэн 1,500 гаруй бүсгүйчүүдийн нэг нь Уэльсийн гүнж Диана байсан гэнэ. 1986 онд Испанийн Майоркад Их Британийн хатан хааны гэр бүлийнхэн амраад буцахад Диана гүнж Дон Карлос таалагдсан тухай бие хамгаалагчдаа ярьж байжээ. Диана гүнж нөхрийнхөө анхаарлыг татаж, хардуулахыг хичээж байсан ч хунтайж Чарльз түүнийг огт тоодоггүй байсан тухай зохиолч бичжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж