
"Энэ нь зөвхөн Гадаад харилцааны яаманд ч хамааралтай биш, мөн Гадаад тагнуулынхан зэрэг дүн шинжилгээ гаргадаг бүх албадад хамааралтай гэв. Дипломатууд байнгын эрчимтэй хувирч байгаа ертөнцөд ажиллаж буй учраас тэр нь байнгын дүн шинжилгээг шаардаж байна хэмээн ерөнхийлөгч анхааруулжээ.
Мөн тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан ОХУ-ын гадаад харилцааны чиг шугаманд ГХЯ-ны зохицуулах үүргийн тухай” гэсэн зарлигаа сануулсан байна. Энэ зарлигийн дагуу ажиллахыг ерөнхийлөгч бусад яамдад сануулав. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ерөнхий сайд Владимир Путин Оросын гадаад бодлогын амжилтын тухай тайлангаа ерөнхийлөгчид тавьсан байв. Дипломатуудын амжилтад АНУ-тай байгуулсан Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах гэрээ болон АНУ, НАТО-тай Пуужингийн довтолгооны системийн талаар хийж байгаа яриа хэлцлийг оруулсан байв.