Алла Жиоева эмнэлэгт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Алла Жиоева эмнэлэгт хүргэгджээ

Өмнөд Осетийн ерөнхийлөгчид нэр
дэвшигч асан Алла Жиоева  тусгай албаны дайчид түүний гэрийг дайран
эзэлсний дараа сэхээн амьдруулах тасагт хүргэжээ.  Эмнэлэгийн ажилтнууд
микроинсульт гэсэн урьдчилсан оношийг хэлж байгаа гэнэ. “15 дахь бүс”
сайтаар мэдээлснээр  тусгай ангийнхан түүний сонгуулийн штабын
ажилтнуудыг зодож эхэлсний дараа Жиоева ухаан алдан унажээ. Түүний
талынхан мэдээлснээр тусгайнхан түргэн тусламж иртэл түүнд тусламж
үзүүлэхэд саад хийж байсан гэнэ. Жиоевог бууны бөгсөөр цохиж, өшиглөж
байсан мөн түүнийг хөл гараас нь өргөөд “муур шигээр” машинд шидсэн гэж
тэд ярьцгааж байна. Одоо түүнийг эмнэлэгт Өмнөд Осетийн тусгай хүчний 50
орчим дайчид хамгаалж буй гэнэ. Эмнэлэгийн үүдэнд түүний талынхан
цугларч эхэлжээ. Мөн энэ үер хүлээн зөвшөөрөгдөөгүй орны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Вадим
Бровцев Жиоваг эргэлт хийхээр төлөвлөсөн учир нь түүний талаас
ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хийнэ гэж зарласан нь Өмнөд Осетийн
хуулинд харш гэсэн байв.

Жиоевагийн штабын байр ба гэрийг нь дайран эзэлсэн хэрэг хоёрдугаар
сарын 9-ний орой хийгдсэн байв. Жиоева прокурорын газарт дуудагдсан
байснаа очихгүй гэж өмнө нь хэлсэн байжээ. Түүнийг Сонгуулийн төв байрыг
дайран эзлэх гэсэн хэрэгт гэрч болгон дууджээ.

Сөрөг хүчний нэр дэвшигч Алла Жиоева өнгөрсөн оны арваннэгдүгээр сард
Өмнөд Осетийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд Кремлийн
“нэр дэвшигч” Анатолий Бибиловын хүсэлтээр Сонгуулийн хороо сонгуулийг
хүчингүй болгожээ. Жиоевагийн эрх баригчидтай хийсэн хэлэлцээр нуран
тэрээр энэ сарын 10 нь өөрөө ерөнхийлөгчийн  тангараг өргөх ёслол хийнэ
гэж зарласан байв.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж