Д.Отгонжаргалын “Өнө мөнх орон”-д саатаарай

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Д.Отгонжаргалын “Өнө мөнх орон”-д саатаарай

“Voice” группийн дуучин Д.Отгонжаргал өнөөдөр бие даасан анхны тоглолтыг хийх гэж байна. Түүний “Өнө мөнх орон” тоглолт нь өнөөдөр 19.00 цагт Тусгаар тогтнолын ордны концертын танхимд болох аж.

Түүний тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд поп опера болон дэдхийн сонгодог бүтээлүүдээ эгшиглүүлэхээс гадна, Морин хуурын чуулгатай хамтран үндэсний сонгодог, мэргэжлийн дуунаас дуулах юм. Мөн “Voice” групптэй хамтран уран бүтээлээсээ хүргэх гээд түүний тоглолтод жинхэнэ “сонгодог” үдэш байх гэнэ.  Тоглолтын гэнэтийн бэлгээс задлахад төгөлдөр хуурч, Соёлын тэргүүний ажилтан Ц.Уртнасан, хийлч Ч.Дэлгэрцэцэг нартай хамтран трио буюу гурвал уран бүтээлийг бэлтгэсэн гэнэ лээ. Түүний “Өнө мөнх орон” тоглолтод саатахыг урья.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж