“Учиртай гурван толгой” дуурийг маргааш тоглоно | News.MN

“Учиртай гурван толгой” дуурийг маргааш тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дуурийг маргааш тоглоно

Сар шинийн өмнөхөн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үндэсний Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг маргааш тайзнаа тоглох гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн, театрын ерөнхий удирдаач Н.Туулайхү удирдан тоглуулах юм. “Учиртай гурван толгой” дуурийн анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан юм.

Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурьд Юндэнд Гавьяат жүжигчин, дуурийн гоцлол дуучин М.Болд, Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд Э.Бумхүү, Худалдаачинд Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, уртын дууч Б.Батболд, бүүвэйч Соёлын тэргүүний ажилтан М.Дариймээ, ард өвгөнд Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, замсын тосуулд Б.Гомбо-Очир, Б.Алтанхуяг, согтуу ноёнд Ч.Чинзориг болон найрал дуучид, балетын бүжигчид тоглох нь ээ.

М.Дөл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-11 202.126.91.167

ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖ Ta хvссэн нөvтбvvкээ монголийн зах зээлийн vнээс хямдаар авхийг хvсэж байна уу тэгвэл манайхаар ороод vзээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр9

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж