
Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурьд Юндэнд Гавьяат жүжигчин, дуурийн гоцлол дуучин М.Болд, Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Хоролмаад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд Э.Бумхүү, Худалдаачинд Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөр, уртын дууч Б.Батболд, бүүвэйч Соёлын тэргүүний ажилтан М.Дариймээ, ард өвгөнд Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, замсын тосуулд Б.Гомбо-Очир, Б.Алтанхуяг, согтуу ноёнд Ч.Чинзориг болон найрал дуучид, балетын бүжигчид тоглох нь ээ.
М.Дөл