Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод бага насны охиныг хүчирхийлж, амь насанд нь халдсан аймшигт хэрэг гарсан талаар мэдээлэл авсан даруйдаа бид дөнгөж сая Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжаваас энэ талаар тодрууллаа. Засаг даргын хэлснээр тус аймгийн төв Мөрөн хотод энэхүү аймшигт хэрэг гарсныг өнөөдөр 15 цагийн үед илрүүлсэн байна. Тус аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн одоогоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, гэмт этгээдийг хайж байгаа аж. Нас барсан охины эцэг, эх, гэр бүлийнхнийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд охин найман настай, дунд сургуулийн сурагч байжээ.
Охиныг хүчиндэж, амь насанд нь халдсаны дараа үүрч явсан цүнхэнд нь цогцсыг нь хийн, Мөрөн хотын төв захын чингэлгүүд дунд хаясан байсныг цагдаагийнхан илрүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бид маргааш хүргэх болно.