
Импорттой холбоотой хүндрэл Иранд олон улсын хориг тавигдсаны дараа гарч ирэв. Нэгдгээр сарын сүүлчээр Европын банкууд исламын улсад хүнсний нийлүүлэлтийн санхүүжилтийг явуулахаа зогсоожээ. Өмнөх сарын сүүлчээр Европын холбоо Иранд нефтийн хориг ба эдийн засгийн нэмэлт хоригуудыг тавьсан юм. Америк, Европ хоёр Ирантай наймаа хийхдээ доллар ба евро ашигладаг санхүүгийн байгууллагуудын эсрэг хориг тавихаар шийдэх болно.
Тегеран валютын тооцоондоо тус орноос нефть авахыг хориглосон хориг хүчин төгөлдөр болох долдугаар сарын 1-нээс улам их хүндрэлтэй тулгарна. Одоохондоо валютын цорын ганц эх сурвалж болсон түүхий эдээ Иран үргэлжлүүлэн гаргасаар байна.
Ш.Мягмар