
Тус наадамд эхний шатнаас шалгарсан 25 яруу найрагчид шүлгээ уншсанаас яруу найрагч А.Цэнд-Аюуш “Нам гүнд” шүлгээрээ түрүүллээ. Удаах байруудад н.Начин, Д.Нямдорж нар шалгарсан байна.
Өнгөрсөн намар найрагч нөхөд нь О.Дашбалбар агсанд зориулж, Сүхбаатар аймгийн Наран суман дахь гэрийнх нь буурин дээр шүлэг уншиж, соёолон насны морь уралдуулан бэсрэг наадам зохион байгуулсан билээ.
О.Дашбалбар агсны "Дурласан би" бүтээлийг ЭНД дарж уншина уу.
Ч.Болор