
Сальвадорын цагдаа нар тус улсын батлан хамгаалах хүчнийхний хангамжийг сайжруулах эсэхтэй холбоотой гомдол гаргаж, эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцэн ажил хаялт зарласан аж.
Бразилийн Засгийн газрын төлөөлөгчид 2014 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 онд олимпийн наадмыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэрэг, цагдаагийнхны тоог нэмэх шаардлагатай байгааг онцолсон юм. Харин Бразилийн цагдаа нар цалингаа нэмүүлэхийг шаарджээ. Улмаар Бразилийн хамгийн өндөр цалинтай гэгддэг Рио де Жанейро хотын цагдаа нар ч ажил хаялтад нэгдсэн байна.
"Улс төрийн тойм" сонин