Бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн их цэвэрлэгээ болно

Монголын үндэсний уламжлалт сар шинэ-цагаан сарын баярыг хоггүй цэвэр угтаж, Нийслэлийн иргэдийн ая тухтай баярлах, амрах нөхцлийг бүрдүүлэхээр бүх нийтийн их цэвэрлэгээг  зохион байгуулах гэж байна. Цэвэрлэгээ 2012 оны 02 дугаар сарын 15-аас 19-ны хооронд явагдах бөгөөд дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, нийслэлд  үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллага, хороо, СӨХ, иргэд оролцох юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд дүүргүүдэд байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавьж ажиллах бөгөөд цэвэрлэгээний ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, цэвэрлэгээнд оролцоогүй БААН-ийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, холбогдох хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цэвэрлэгээнд оролцоогүй талаар мэдээлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Их цэвэрлээгээр баярын өдрүүдээр хальтиргаа гулгаа, хог хаягдлын асуудлаар гарсан санал гомдолыг хүлээн авах, дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэх, нийтийн эзэмшилийн гудамж, зам, талбайд үүссэн хог, орон сууц, гэр хорооллын гуу жалганд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, БААН-ийн хог хаягдлыг өдөр бүр ачих, автозам болон явган хүний зам талбайн цас, мөсийг цэвэрлэж халтиргаа гулгааг арилгах зэрэг үйл ажиллагаа хэрэгжих юм.   

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж