Ким Чен Ирт хадан дээр сийлсэн бичиг зориулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Ким Чен Ирт хадан дээр сийлсэн бичиг зориулжээ

Хойд Солонгосын эрх баригчид талийгаач лидерийнхээ төрсөн өдрийн ойд зориулан хадан дээр “Юутай ч харьцуулашгүй эх оронч генерал Ким Чен Ир. Чучхегийн эриний 101 дэх жил (2012 он) гэсэн сийлбэрийг  бүтээсэн тухай мэдээлж байна. Тус орны буруун өмнө зүгт байдаг Сокда уулын энгэрийн хаданд түүнийг сийлсэн байна. Үсэг бүрийн өндөр нь 10 м, өргөн нь 5,5 м, гүн нь 1,5 м байна.

"Өмнөд Пхеньян мужийн албан ёсны удирдлага, хөдөлмөрчин ард түмэн түүнийг мөнхөд алдаршуулахаар өөрсдийн чин хүсэл эрмэлзлээ гарган сайхан харагдах хадан цохиог сонгожээ” гэж орон нутгийн хэвлэл нь бичсэн байна.

Талийгаач ерөнхийлөгчийн дурсгалын цогцолборын нээлтэд Коммунист намын өндөр тушаалтнууд, цэргийнхэн ба хөдөлмөрчид цугларлаа гэж сонин өгүүлэв. Ким Чен Ир 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд зүрхний дутагдлаар нас барсан ба түүний занданшуулсан шарилыг тусгай бунханд байрлуулжээ. Нас барсан түүний оронд бага хүү  Ким Чен Ын нь удирдагч болсон байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж