Оросын хойд нутгаар -55 хэм хүрч хүйтэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Оросын хойд нутгаар -55 хэм хүрч хүйтэрчээ

Асар хүчтэй хүйтэн Якут, Чукотка, Камчаткийн уудам нутгаар нүүрлээд байна. Якутын Оймякон сууринд -54 хэм, Чукотын Омолонд -53 хэм, Камчатсийн  Верхнее Пенжино сууринд -хэм хүрч хүйтрээд байгаа ба агаарын хэм улам доошилсоор байгаа аж. Колымын Сусуман сууринд -53 хэм хүрсний дараа хотын халаалт ба усан хангамжийн систем хөлдсөн байна. Хотод он гарснаас хойш эрс хүйтэрч эхэлжээ.
Айл өрхийн ундны усыг машинаар зөөж байгаа гэнэ. Ахуйн албаны бригадууд дулааны системийг гэсгээхээр оролдож байна.

Тавин хэмийн хүйтэн Колымын Омсукчан, Сеймчан, Усть-Омчуг сууринуудад сүүлийн өдөр бүртгэгдэв. Ийм хүйтэн наад зах нь дахин 10 хоног үргэлжилнэ гэж цаг уурчид сануулжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж