“Бид дэлхийд амьдрал эхэлснээс хойшхи зургаа дахь мөхлийг харж байна. Өмнөх тав дахь мөхөл нь үлэг гүрвэлийг алга болгосон билээ” гэж Хосла хэлжээ. Түүний хэлснээр биологийн олон янзын төрөл зүйл эрчимтэй хумигдаж, өдөр бүр 100 хүртэл төрлийн амьтад эргэлтгүйгээр алга болж байгаа гэнэ. Үүний хажуугаар өдөр бүр ойн түймэр ба ой модыг тайрсны улмаас 50 га ой мод болон 20 мянган хөдөө аж ахуйн талбай газрын элэгдлийн улмаас цөлжиж байгаа гэнэ.
Цаг уурт байнга нөлөөлж буй нь байдлыг улам хүндрүүлж байгаа бөгөөд өдөр бүр агаар мандалд 60 сая тонн нүүрс хүчлийн хий ууршиж байна. Түүний үр дагавар дэлхийн бүх бүс нутагт нөлөөгөө үзүүлж байна. Тухайлбал, ойрын зуун жилийн дотор зарим арлын орнууд живэх аюултай учрах ажээ.