Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Иpээдүйн түүx

ТҮҮХИЙН ИPЭЭДҮЙ

Өнөөгийн дэлхий ертөнцөд нэг л хачирхалтай зүйл болоод байна. Дөрвөн жилийн өмнө эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал, одоо ч үргэлжилж буй еврогийн хямрал бол ялимгүй зохицуулалт бүхий санхүүгийн капитализмын загвар гэгчийн сүүлийн гучин жилд ил гарсан дефект мөнөөсөө мөн. Гэлээ гээд, уолл стритийн татаасыг эсэргүүцэх явдал чамгүй тархаад байгаа ч хариуд нь америкийн зүүний популизм нэг их олигтой өндийсөнгүй. “уолл-стритийг эзлэ” хөдөлгөөн эргэлт авчирч мэдэх юм, гэхдээ саяхныг болтол санхүүгийн дамчдаас хүмүүсийг хамгаалахад чиглэсэн төрийн зохицуулалтыг гол зорилгоо болгосон Tea Party сүүлийн үеийн хамгаас популист хөдөлгөөн байлаа. Зүүнийхэн нь таг зогсчихсон, барууны популист намууд нь оволзож байдаг Европт л иймэрхүү зүйлтохиолдох болов уу. Зүүний үзэл хамгаа шавхан дайчилж чадахгүй байгаа хэд хэдэн шалтгаан буйн, хамгийн гол нь үзэл санааны уналт. Өнгөрсөн үеийнхний хувьд эдийн засгийн асуудлынх нь жанжин шугам либертарчуудын хууль ёс байлаа.

Зүүнийхэн буцаагаад авах аргагүй хуучин маягийн социал-демократ үзлээс өөр өөдтэй, хүн үнэмшчихмээр тогтоод ярьчих санаа гаргасангүй. Өрсөлдөөн бол оюун ухааны мэтгэлцээнээс гадна эдийн засгийн идэвхэд ашигтай болохоор хүлээн зөвшөөрч болохуйц үндэсний хэмжээний дэвшилтэт санаагүй явах нь хортой юм. Харин өнөөгийн даяаршсан капитализмын хэлбэр либерал ардчиллыг тээгч дунд ангийн нийгмийн бааз суурийг эвдэж байгаа учраас оюун ухаанаа уралдуулсан нухацтай хэлэлцүүлэг хамгаас чухал.

АPДЧИЛЛЫН ДАВАЛГАА


Kарл маркс нэгэнтээ, нийгмийн хүч хийгээд нөхцөл байдал үзэл суртлаа зүгээр нэг тодорхойлдог юм биш, олонх жирийн хүмүүсийн хүслэн болоогүй цагт үзэл санаа хүчийг олдоггүй гэжээ. Либерал ардчилал нь үзэл суртлынхаа хувьд орчин үеийн ертөнцийн ихэнх хэсэгт тархаж, тодорхой нийгэмэдийн засгийн бүтцийн шаардлагад нийцэн түүгээр урагшилж байдаг. Tэдгээр бүтцийн өөрчлөлт нь үзэл суртлын үр дагавартай байж болох ч яг түүн шигээ үзэл суртлын өөрчлөлт нь эргээд нийгэм-эдийн засгийн үр дагаварт хүргэнэ. Хүний нийгмийн (сүүлийн 300 жилийг тооцолгүйгээр) гаргаж ирсэн бүх аугаа үзэл санаа Хятадын күнзийн суртлыг эс тооцвол бүгдээрээ мөн чанарын хувьд шашных байсан юм.

Aнхны шашны бус томоохон үзэл суртал бол дэлхий дахинаа он цагийн уртад үр дүнгээ өгсөн, ХVII зууны Европын зарим нутагт эхлээд худалдаа арилжаанаас, удаад нь аж үйлдвэржилтээс дунд ангийнхныг төрүүлсэн либерализм юм. (“Дунд анги” гэдэгт наад зах нь дунд боловсрол эзэмшсэн, үл хөдлөх хөрөнгө юм уу, удаан хэрэглэх бараа таваартай, үгүй бол өөрийн бизнестэй, ашиг орлогоороо нийгэмдээ дээр бишч, дор биш хүмүүсийг би оруулж байна).

Локк, монтескье, милль нарын сонгодог сэтгэгчдийн тодорхойлсноор бол чанд хатуу хуулиндаа захирагдан иргэдийнхээ хувийн эрх ашгийг хамгаалах чадвараас нь үүдэн иргэд нь аяндаа захирагдахыг хүлээн зөвшөөрсөн төр засгийг либерализм гэдэг. Хамгаалагдах учиртай суурь эрхийн нэг нь яах аргагүй хувийн өмч эзэмших эрх.

1688-89 оны английн алдарт хувьсгал иргэдийн зөвшөөрөлгүйгээр хуульчлан татвар оногдуулж болохгүй гэдэг үндсэн хуулийн зарчмыг бий болгосноор орчин үеийн либерализмын хөгжилд шийдвэрлэх түлхэц өгсөн юм. Эхэндээ либерализмыг ардчилал гэж ойлгох албагүй. 1689 оны үндсэн хуулийн зохицуулалтыг дэмжсэн виги нар англид үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн баячууд байхыг хүссэн ба тэр үеийн парламент нь хүн амынхаа дөнгөж 10 орчим хувийг төлөөлж байлаа.

Oлон сонгодог либерал үзэлтнүүд, түүн дотроо милль ардчиллын буян заяанд итгэл муутай байсан учир улс төрд хариуцлагатай оролцъё гэвэл боловсролтой, бас дээр нь хувийн өмчтэй байх ёстой гэж үзсэн юм. ХIX зууны сүүл хүртэл Европын бараг бүх өнцөг буланд боловсролтой байх шаардлагын дагуу санал өгөх эрх хязгаарлагдмал байлаа.

Эндрю Жексон АНУ-ын ерөнхийлөгч болсон 1828 оны сонгуулиар цагаан арьст эрчүүдийн санал өгөх боломжийг эд хөрөнгө шаардан хасаж байсныг өөрчилсөнөөр эрүүл ардчилсан зарчмын хувьд нэлээд чухал ялалт болжээ. Европын хүн амын ихэнх нь улс төрийн эрхгүй, дээр нь ажилчин ангийн тоо өсөн нэмэгдсэнээр марксизмын үр нахиалсан байдаг.

Kоммунист тунхаглал 1848 онд нийтлэгдэн, тэр жилдээ их британиас бусад Европын томоохон улсуудад хувьсгал тархав. Ингээд ардчилсан хөдөлгөөн дотор олон намын сонгуулиас татгалзах бүрэн эрмэлзлэлтэй, ардчиллын үндэс бол эдийн засгийн тэгш хуваарилалт гэж тооцдог коммунистууд болон хүний эрх тэр дундаа хувийн өмчийг хамгаалдаг хуулийг дээдлэх замаар улс төрийн түншлэлийг өргөжүүлнэ гэж итгэдэг либерал-ардчилагч нар хоорондоо өрсөлдсөн зуун эхэлжээ. мөрий тавих газар нь төвийг сахисан шинэ тутам ажилчин анги байлаа.

ХIX зууны сүүлээр сонгуулийн эрх нэмэгдсэн учраас их британийн лейборист нам, Германы социалдемократ намын эгнээ өдрөөр биш цагаар өсч, консерватив болоод уламжлалт либералуудыг сүрээр дарж байсан учир марксистууд тооны давуугаар ялна хэмээн тооцжээ. ажилчин ангийн эсэргүүцлийн хүчийг заримдаа ардчилсан зарчмаар зогсоох аргагүйд хүрч коммунистууд ба социалистууд албан ёсны ардчиллыг шууд засгийн эрх булаах аргаар солив.

ХХ зууны эхний хагаст зүүний олон дэвшилтэт үзэлтнүүд баялгийг тэгш хуваах үүднээс эдийн засгийн гол салбаруудад төрийн хяналт тогтоох нь хөгжилтэй орнуудын хувьд зайлшгүй зүйл гэдэг нэгдмэл санаатай байлаа. Ясны консерватив эдийн засагч йозеф Шумпертер 1942 онд “капитализм, социализм ба ардчилал” номдоо капиталист нийгэм соёлынхоо утгаар мөхөх учир социализм гарцаагүй ялна гэж бичсэн юм.

Социализм орчин үеийн нийгэмд дийлэнх олонхын дур сонирхол, эрх ашгийг илэрхийлнэ хэмээн үзэж байлаа. Гэсэн хэдий ч XX зуунд улс төрийн болон цэргийн төвшинд үзэл суртлын асар том сөргөлдөөн өрнөсөн бол нийгмийн талбарт марксист мөрөөдлийг сүйрүүлсэн өөрчлөлт гарсан байна. Нэгдүгээрт, ажилчин ангийн амьдралын бодит төвшин нийгмийн дунд ангид хамаарах хэмжээнд хүрэв.

Хоёрдугаарт, ажилчин ангийн тооны өсөлт зогсож ХХ зууны хоёрдугаар хагасаас бууран эдийн засагт үйлчилгээний эзлэх хувь үйлдвэрлэлийг даван гарч ирлээ. Эцэст нь ажилчин ангиас доогуур арьсны болоод үндэсний цөөнхийн цагаачид, бэлгийн цөөнх болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс бүрдэх холимог ядуу давхрага бий болжээ.

Энэ өөрчлөлтийн дүнд аж үйлдвэр хөгжсөн нийгэмд хуучны ажилчин анги нь өөрийн нийтлэг нэг сонирхолтой, хамаг хүчээ шавхан дээр үед байгуулсан үйлдвэрчний эвлэлээрээ дамжуулан улс төрийн эрхээ эдэлдэг нэгэн цул болсон байна.

Хөгжилтэй улс гүрэнд хүн амыг улс төрийн ажиллагаанд дайчлах туг нь эдийн засгийн анги болж чадсангүй. Хоёрдугаар интернацианал 1914 онд аврал эрсэн гэнэтийн дуудлага хүлээн авсан ч Европын ажилчин анги ангийн тэмцлээс татгалзаж өнөөг хүртэл оршин тогтнож буй үндэсний үзэл шингэсэн уриа номлосон консерватив удирдагчдыг дагалаа. олон марксистууд үүнийг “хаяглалын буруу онол” гэж тайлбарлахыг оролдсон юм.

Сахиусан тэнгэр Гавриил мухаммадад бурхны бошгыг атгуулсанаар алид оногдох тавиланг өөрчлөн алдаа гаргасан гэж радикал шийтүүд үздэг шиг түүх хийгээд хүмүүний ухаан аймшигтай гэнэдсэн хэмээн бодох нь коммунистуудад таатай байдаг юм.

Сэрээх бүрээ тодорхой нэг ангийн чихэн дээр хангинах учиртай байтал хамаагүй хадуураад бүхэл үндэстнийг өндийлгөж орхижээ. Эрнест Геллнер өнөөгийн ойрхи Дорнодод шашин үндсэрхэг үзэлтэй эн тэнцүү үүрэг гүйцэтгэдэг хэмээн ярьсаар.

Шашин оюун санааны болон сэтгэл хөдлөлийн хольцтой учир хүмүүсийг бүрэн гүйцэд хөдөлгөнө, харин ангийн ухамсарт ийм чадал үгүй юм гэнэ. Европын үндсэрхэг үзэл XIX зуунышувтаргаар хотод нүүж ирсэн хөдөөгийн европчуудаасүүдэлтэй байсан шиг хотожсоноор орчин үеийн лалынертөнцөд мөн тийм үйл явц өрнөх юм гэнэ дээ. марксынзахидал хэзээ ч “анги” гэдэг хаягаар ирэхгүй аж.

Дунд анги, хөрөнгөтөн гэж нэрлэсэн хөрөнгөтэй давхрага нь орчин үеийн нийгэмд ямагт эрх ямба эдэлсэн цөөнх байна гэдэгт маркс итгэж байлаа. Гэтэл оронд нь ихэнх хөгжилтэй орнуудад хөрөнгөтнүүд, дунд ангитай нийлээд хүн амын дийлэнхийг бүрдүүллээ. Аристотелийн үеэс гүн ухаантнууд тогтвортой ардчилал дунд анги дээр суурилна,баян хоосны ялгаа ихтэй нийгэм олигархийн ноёрхол эсвэл популист хувьсгалд нэрвэгдэх магадлалтай хэмээн тооцож ирсэн юм.

Хөгжилтэй орнуудын ихэнхэд нийгмийн дунд анги бүрэлдсэнээр марксизм сэтгэл татахаа болив. Латин америк,балба, Зүүн Энэтхэгийн нэн ядуу хэсэгт зүүний радикал үзэлид хаваа гайхуулах цорын ганц талбар юм. Улс төр судлаач Самюэль Хантингтоны “гурав дахьдавалгаа” гэж нэрлэсэн 1970-аад онд Өмнөд Европт эхэлсэндаяарын ардчилал 1989 онд Зүүн Европт коммунизмыг унагаад 1990-ээд оны сүүлээр сонгуулийн ардчиллыг 45120 гаруйд хүргэсэн юм.

Эдийн засгийн өсөлт нь бразил, Энэтхэг, индонези, Өмнөд африк, турк зэрэг орнуудад шинэ дунд ангийг гаргаж ирлээ. Эдийн засагч мойзес Наим эдгээр дунд ангиуд харьцангуй өндөр боловсролтой,хувийн өмчтэй, технологиор гадаад ертөнцтэй холбоотой гэдгийг тэмдэглэжээ. Тэд нар Засгийн газартаа шаардлагаа тавихын зэрэгцээ технологийн хангамжаа ашиглан нийгмийн оролцоогоо хялбархан идэвхжүүлдэг. “Арабын хувьсгал”-ыг гол өдөөгчид нь хүсэн хүлээсэн ажлын байр, улс төрд оролцох эрхээ дарангуйлагчид булаалган буланд шахагдсан боловсрол сайтай тунисчууд, египетчүүд байсанд гайхах хэрэггүй.

Дунд ангийн хүмүүс зарчмын хувьд ардчиллыг дэмжих ёсгүй, тэдэн дотор бусдын адил өөрийнхөө хөрөнгө, эрхмэдлээ хичээсэн хувиа бодогчид бий. Хятад, тайланд мэтийн орнуудад дунд ангийнхан, ядуус дахин хуваарилалт хийхийг шаардана хэмээн түгшдэг учир өөрсдийг нь хамгаалах дангаар ноёрхсон засаглалаа дэмждэг юм. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш, ардчиллын дүр төрх дунд ангийн хүсэн хүлээсэнтэй тохирч байвал тэд тайван байна, эс бөгөөс амгалан суухгүй ээ.

ХОЁP МУУГИЙН АЛЬ НЬ ДЭЭP ВЭ?

Өдгөө зарчмын хувьд либерал ардчиллын хуульт ёсны талаар дэлхий дахинаа нэгдсэн нэг ойлголт зонхилж байна. Эдийн засагч амартя Сэн “ардчиллыг өнөө хэр нь дэлхий нийтээр хэрэгжүүлээгүй, тэр бүү хэл нэгдсэн байдлаар хүлээн зөвшөөрөөгүй хэр нь ардчилсан засаглалыг туйлын зөв зүйл хэмээн үзэх болж” гэжээ. Ингэж үздэг улс орнууд дийлэнх иргэдээ дундаж анги гэж харагдахуйц хэмжээний материаллаг хөгжлийн түвшинд хүрсэн байдаг, чухам иймээс хөгжлийн өндөр түвшин болон тогтвортой ардчилал нь хоорондоо харилцан шүтэлцээтэй байдаг юм. Иран, Саудын араб зэрэг зарим улс орон теократ байдлаа эрхэмлэн, либерал ардчиллаас татгалздаг.

Хэдий төрийн энэ дэглэм хөгжлийн мухардалд орсон ч гэлээ газрын тосны үлэмж арвин сан дээр сандайлсан учир өнөө хэр оршсоор байгаа юм. Нэгэн цагт араб гуравдагч давалгаанаас холуур өнгөрсөн ч “арабын хувьсгал”-аар арабчууд Зүүн Европ, Латин америкийн ард түмэн шиг дарангуйллын эсрэг хөдлөхөд бэлэн гэдгээ харуулсан билээ. мэдээж хэрэг тунис, Египет, Ливийн ардчилалд хүрэх зам хялбар гэсэн үг биш. Гэхдээ улс төрийн эрх чөлөө, хамтран ажиллах тэмүүлэл зөвхөн европ, америкчуудад байдаг соёлын ялгаа биш болохыг л харууллаа. Дангаар ноёрхох засаглалыг хэсэгчилсэн зах зээлийн эдийн засагтай хослуулсан Хятадаас өнөөдөр либерал ардчиллын хамгийн чухал дуудлага ирж байна. Хятад бол хоёр мянга гаруй жилийн улбаатай дээд зэргийн зохион байгуулалт бүхий хүнд суртлын тогтолцооны бахархам сайхан уламжлалыг өвлөн авагч юм.

Хятадын удирдагчид Зөвлөлт маягийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас нээлттэй, хөдөлгөөнтэй эдийн засагт шилжих томоохон шилжилтийг хийсэн билээ. Ингэснээр шулуухан хэлэхэд саяхан америкийн эрх баригчдын хийсэн макро-эдийн засгийн бодлогын менежментээс хавьгүй илүү өрсөлдөөн бий болгосон байна. Өдгөө хүмүүс зөвхөн эдийн засгийн амжилтаар нь бус сүүлийн жилүүдэд аНу, Европыг улс төрийн параличид оруулсан шиг томоохон хэмжээний ярвигтай асуудлыг шуурхай шийдвэрлэж чадаж байгаагаар нь Хятадын тогтолцоог шагшин бахдаж байна.

Ялангуяа сүүлийн үеийн санхүүгийн хямралаас хойш хятадууд “хятад загвар”аа либерал ардчиллыг орлох хувилбар хэмээн сурталчлах боллоо. Гэвч уг загвар Зүүн азиас бусад бүс нутагт либерал ардчиллыг орлох хувилбар болох нь юу л бол. Нэгдүгээрт, энэ загварт соёлын асар том онцлог бий. Хятадын засаглал өнө эртнээс уламжлагдан ирсэн хүн хамаг чадлаа шавхаж байж нийгэмд байр суурь эзлэх нөр их зүтгэл, өндөр боловсролд тулгуурласан төрийн албаны шалгалт, хүнд суртлыг тахин шүтэх үзэл дээр суурилсан боловсон хүчний тогтолцоотой.

Хөгжиж буй цөөн орон энэ загварыг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд (эрт үеэс) Хятадын соёлын ай савд багтах Сингапур, Өмнөд Солонгос зэрэг орнууд ийм загвартай. Хятадууд өөрснөө ч уг загварыг гадагш нэвтрүүлэх боломжтой эсэхэд эргэлзэж буй бөгөөд бээжингийн зөвшилцөл ч Хятадынх бус Европынх билээ.

Түүнчлэн уг загвар тогтвортой эсэх нь тодорхой бус. Экспортод түшиглэсэн өсөлт, шийдвэр гаргах босоо удирдлагын аль нь ч нааштай үр дүн авчрахгүй. Хятадын засгийн газар өнгөрсөн зун болсон өндөр хурдны галт тэрэгний ослын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийхийг зөвшөөрөөгүй, уг асуудлыг хариуцсан төмөр замын сайдаа захирч дийлээгүй зэргээс харахад мөнөөх өнгөлөн далдлалтын цаана хэзээ мөдгүй дэлбэрэх бөмбөг байгаа нь харагдаж байна.

Эцэст нь ирээдүйн Хятад улсын ёс суртахуун эмзэг байна. Хятадын Засгийн газар төрийн албан хаагчиддаа иргэдийг хүнийх нь хувьд хүндэтгэ хэмээн хүчилж чадахгүй. Долоо хоног тутам газар булаасан, байгаль орчин сүйтгэсэн, авилгад идэгдсэн албан хаагчдыг эсэргүүцсэн жагсаал болдог. тус улс хурдацтай хөгжиж байгаа болохоор иймэрхүү зүй бус явдлыг шүүрдээд л хивсэн доогуураа хийчихнэ. Гэхдээ л өсөлт хөгжил нь байнга хурдтай явагдахгүйгээс хойш Хятадын төр засаг уураа барьж ядан өр төлөөс төлж л таарна. Уг дэглэм цаашид өөрийгөө тойрон нягтруулах манлайлагч үзэл сурталгүй болчихсон. Тэгш байдлыг амлагч коммунист нам удирдаж байгаа ч тэгш бус байдал улам бүр хурдтай гүнзгийрсээр байна.

Иймд Хятадын тогтолцооны тогтвортой байдал удаан үргэлжлэхгүй биз ээ. Mанай иргэд соёлын хувьд өөр, нийгмийн тогтвортой байдалд заналхийлэгч замбараагүй ардчиллаас илүүтэйгээр өгөөмөр энэрэнгүй, өсөлтийг дэмжсэн дарангуйллыг илүүд үзнэ хэмээн Хятадын засгийн газар мэтгэдэг. Гэвч өсөн нэмэгдэж буй Хятадын дунд ангийнхан дэлхийн бусад улс орны дунд ангийнхнаас дээр авир гаргахгүй л болов уу.

Бусад дангаар ноёрхох дэглэм Хятадын амжилтыг давтахыг чармайж болох ч 50 жилийн дараа дэлхий ертөнц өнөөдрийн Хятад шиг болох магадлал тун бага байна.

АPДЧИЛЛЫН ИPЭЭДҮЙ

Өнөөгийн дэлхий ертөнцөд эдийн засгийн өсөлт, нийгмийн өөрчлөлт болон либерал ардчиллын үзэл суртал хоорондын шүтэлцээ маш тодорхой харагдаж байна. Oдоохондоо үүнтэй өрсөлдөх үнэмшилтэй үзэл суртлын сураг ч алга. Хэрэвзээ эдийн засаг, нийгмийн төвөгтэй хандлага үргэлжилсээр байвал орчин цагийн либерал ардчиллын тогтвортой байдалд заналхийлээд зогсохгүй өнөөгийн хэмжээнд ойлгож байгаа ардчиллын үзэл санааг унагана. Социологич баррингтон мүүр нэгэнтээ, “Хөрөнгөтөн үгүй бол ардчилал үгүй” хэмээн эрс шийдмэг өгүүлсэн нь бий. Эрийн цээнд хүрсэн капитализм ажилчин бус дунд ангийг бий болгодог тул марксистууд үл гүйцэлдэх коммунист үзэлдээ хүрээгүй юм.

Гэвч технологи, даяаршлын цаашдын хөгжлийн дүнд дундаж анги нуран унаж, дэвшилтэт нийгэмд олонх иргэд дунд ангийн статустай болох боломжгүй болчихвол яах вэ? Хөгжлийн ийм шат хэдийнэ эхэлчихээд байгааг илтгэх үзүүлэлт захаас аван таарч байна. AНУ-ын дундаж орлоготонгууд 1970-аад оноос хойш бодит утгаараа зогсонги байдалд орсон. Үүний эдийн засагт үзүүлэх нөлөөг сүүлийн үед аНу-ын гэр бүлээс хоёр хүн орлого олж байгаагаар тодорхой хэмжээнд зөөлрүүлж болох юм. түүгээр ч зогсохгүй, эдийн засагч Рагурам Ражаны итгэлтэй баталж байсанчлан америкчууд шууд хуваарилалт хийх сонирхолгүй байдгаас орлого багатай гэр бүлд моргэйж олгох замаар сүүлийн хэдэн жилд маш аюултай, үр ашиггүй хуваарилалтын загвар авч хэрэгжүүлсэн аж.

Хятад болон бусад орноос цутган орж ирсэн хөрөнгө энгийн америк иргэдэд амьжиргааны түвшин нь сүүлийн жилүүдэд дээшилж буй мэт сэтгэгдэл төрүүлжээ. орон сууцны зах зээл дээр 2008-2009 онд хагарсан хөөс бол бодит байдалд газардсан хэрэг байсан юм. Өнөөдөр америкчууд хямдхан гар утас, үнэ хямдтай хувцас, Фэйсбүүктээ сэтгэл хангалуун байж болох ч яваандаа орон байр, эрүүл мэндийн даатгалаа дааж давахгүй, хангалттай тэтгэвэр ч авч чадахгүй байж мэднэ.

Эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулагч Петр тиел, эдийн засагч тайлор коуэн нарын тодорхойлсноор сүүлийн үеийн инновацийн давалгаа нийгмийн өндөр боловсролтой, авьяаслаг хүмүүсийг орлох болсон нь илүү түгшүүр төрүүлж байгаа аж. Сүүлийн жилүүдэд энэ үзэгдлийн нөлөөгөөр АНУ-д тэгш бус байдал ихээхэн нэмэгдсэн байна. уг хандлагыг татвар, худалдааны бодлого түргэсгэсэн байж болох ч гол буруутан нь технологи болж таарна.

Сүлжмэл, нүүрс, ган, дотоод шаталтат хөдөлгүүр гэх мэт аж үйлдвэржилтийн эхэн үеийн хөдөлмөр эрхлэлтийн хувьд технологийн шинэчлэлийн үр шим нийгмийн бусад хэсэгт оногдож байлаа. Гэвч энэ бол байгалийн хууль биш ээ. бид өдгөө эрдэмтэн судлаач Шошана Зубоффын тодорхойлсноор хүнийг орлож чадахуйц технологийн “ухаалаг машины эрин үед” амьдарч байна.

Силикон хөндийгөөс мэндэлсэн бүх аугаа дэвшлүүд ур чадвар бага шаардах ажлуудыг хийдэг болжээ. Энэ хандлага лав ойрмогхондоо зогсохгүй. Хэдий хүний авьяас чадвар, зан төлвөөс шалтгаалдаг тэгш бус байдал хаа ч байсаар ирсэн боловч өнөөгийн технологижсон ертөнц дээрх ялгааг улам гүнзгийрүүлж байна. XIX зууны газар тариалангийн ид хөгжлийн үед математикт мундаг хүн авьяасаараа хоолоо олж идэх боломж тийм их байсангүй.

Харин өнөөдөр тэд программ хангамжийн инженер, санхүүгийн салбарын шидтэн мэт болж, үндэсний баялгийн ихээхэн хэсгийг халаасалж байна. Хөгжингүй орнуудын дундаж ангийнхныг үгүй хийж буй бас нэг хүчин зүйл бол даяаршил юм. Зам тээвэр, харилцаа холбооны зардал багасан дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хөгжиж буй орны ажиллах хүч хэдэн мянгаараа орж ирэх болсноор хөгжингүй ертөнцийн дундаж давхаргынхны хийдэг байсан ажлыг дэлхийн хаа ч хямдаар хийх боломжтой болжээ. орлогоо аль болох их байлгахыг зорьдог эдийн засгийн хууль ёсоор ажлын байр гадагш шилжинэ. илүү ухаалаг санаа, бодлого бүхэн ийм хохирол дагуулж мэднэ.

Герман даяарыг хамарсан өрсөлдөөнөөс өөрийнхөө аж үйлдвэрийн бааз болоод ажиллах хүчнийхээ үлэмж хэсгийг хамгаалж дөнгөжээ. Гэтэл аНу, их британи хоёр үйлдвэржилтийн дараагийн шат үйлчилгээний салбарт баярлалдан хөл тавьж байдаг. Чөлөөт худалдаа онол гэхээсээ илүүтэй үзэл суртал болчихжээ.

AНУ-ын конгрессийн гишүүд валютынхаа ханшийг унахаас хамгаалах зорилгоор Хятадын эсрэг худалдааны хориг тавих гэж оролдоод хариуд нь гаалийн татвараар торгуулсан. Эдийн засгийн мэдлэгийн гайхамшиг, заваан, аюултай үйлдвэрийн ажлыг бүтээлч, сонирхолтой зүйлс хийдэг өндөр боловсролтой хүмүүсээр хийлгэх тухай сайхан яриа зөндөө явдаг. Энэ бол аж үйлдвэржилтийн саатлын гашуун үнэнийг далдалсан торгомсог хөшиг, санхүү, өндөр технологийн салбар дахь цөөн хэдэн хүн, хэвлэл мэдээлэл, улс төрийн яриа хэлэлцүүлэгт зонхилсон сонирхлыг пропорциональ бусаар өөгшүүлж буй явдал юм.

ЭЗГҮЙPСЭН ЗҮҮНИЙХЭН

Ертөнц дээрх хамгийн нууцлаг онцлогуудын нэг нь популизм зүүний биш харин барууны жигүүрийн хэв маягтай болсонд байгаа юм. Жишээлэхэд, АНУ-д Tea party хөдөлгөөн уран яруу илтгэл нь анти-элит шинжтэй ч гишүүд нь санхүүчид, корпорацийн элитүүдийн ашиг сонирхолд үйлчилдэг консерватив улс төрчдийг дэмждэг. Энэ үзэгдэлд олон тайлбар бий. Тэдгээр нь үр дүнгийн тэнцвэрт байдалд биш харин боломжуудын тэнцвэрт итгэх гүн гүнзгий итгэл мөн соёлын асуудлууд (үр хөндөлт, зэвсэг эзэмших зэрэг) нь эдийн засгийн асуудлуудтай огтлолцдог гэсэн фактыг өөртөө агуулдаг. Гэхдээ бүхнийг агуулдаг зүүний популизм материаллаг амлалтгүй байгаа нь гүн гүнзгий оюунлаг шалтгаантай гэсэн үг. Нэгдүгээрт, хөгжингүй нийгэмд өрнөж буй үйл явдалд дэс дараалсан дүн шинжилгээ хийж, хоёрдугаарт, дунд ангийг хамгаалах итгэл найдвар бүхий бодитой хэлэлцэх асуудлыг зүүний үзэлтнүүдээс тов тодорхой зүйлчилж чаддаг байсан үеэс хойш хэдэн арван жил өнгөрчээ.

Нууцгүй хэлэхэд, сүүлийн хоёр үеийн турш зүүний үзэл санааны үндсэн чиг хандлагууд нь бүтцийнхээ үндсээрээ ч, хэрэгжүүлэх арга замаараа ч сүйрлийн байдалтай байсан. Mарксизм олон жилийн өмнө мөхсөн, хуучны дагалдагчдаас үлдсэн хэдийг нь ахмадын асрамжийн газар хүлээж байгаа. Aкадемик зүүнийхэн түүнийг постмодернизм, мультикультуризм, феминизм, шүүмжлэлт онол болон эдийн засгийн гэхээсээ илүү соёлын гэмээр оюун санааны бусад урсгалаар сольсон.

Постмодернизм түүх болоод нийгмийг үндэслэлтэй тайлбарлах боломжийг үгүйсгэхээс эхлэх бөгөөд ингэснээр өөрсдийгөө элитүүддээ хууртсан гэж тооцдог иргэдийн ихэнхийн нүдэн дээр нэр төрөө алддаг. Mультикультуризм нь харийнхны бараг бүх бүлгээс золиос гаргах үндэслэл гаргадаг. Ийм алаг цоог эвслийн суурин дээр нийтийг хамарсан дэвшилтэт хөдөлгөөн үүсэх боломжгүй.

Aжилчдын дийлэнх, дундаж ангийн доод давхаргын төлөөлөгчид, соёлын хувьд консерватив бөгөөд эдэн шиг холбоотнууд олон нийтийг будлиулж орхино. Зүүнийхний хэлэлцэх асуудалд онолын ямар ч үндэслэл байсан тэдний хамгийн том бэрхшээл бол итгэл даах чадвар. Сүүлийн хоёр үеийн туршид зүүнийхний олонх нь тэтгэвэр тэтгэмж, эрүүлийг хамгаалах болон боловсрол зэрэг төрөөс янз бүрийн үйлчилгээ үзүүлэх дээр тулгуурласан нийгэм ардчиллын хөтөлбөрийг мөрдөж байв.

Энэ загвар өнөөдөр хамаг нөөцөө шавхаад дуусчихсан. Баян тансаг улс орнууд томорч, хүнд сурталд автаад, уян хатан чанараа алдаж, ихэнхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хэрэгслээр дамжуулан удирддаг төрийн ажилтны гарт орчихсон байдаг.

Хамгийн гол нь бараг бүх хөгжилтэй орнууд өтөлж буй хүн амаа яалт ч үгүй тэжээнэ. Ингээд социал демократ нам засагт гарвал арван жилийн өмнө бий болгосон бүх нийтийн баялгийг хадгалахаас тэмүүлэлгүй, хэнээс нь ч ард олныг ойртуулан нягтруулах шинэ хөтөлбөр гэж байдаггүй.

ИPЭЭДҮЙН ҮЗЭЛ СУPТАЛ

Эрүүл саруул дундаж ангийн нийгэм болон тогтвортой ардчилалтай ертөнцөд хөтлөх бодит байдлыг өгөх чадвартай ирээдүйн үзэл суртлыг гаргахаар оролдож буй ухаан солиотой цаас эрээчигч байна гээд төсөөлөөд үз дээ. Tэр үзэл суртал нь ямархуу юм болдог бол? Үзэл суртал багадаа гэхэд улс төрийн ба эдийн засгийн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

Улс төрийн шинэ үзэл суртал нь эдийн засагт хэвийн ардчиллын ноёрхлыг шинээр баталж, удирдлагын системийг олон нийтийн ашиг сонирхлын илэрхийлэл болгон дахин хуульчилна. Гэхдээ дунд ангийн амьдралыг хангахад зориулан гаргаж буй хөтөлбөр нь бүх нийтийн баялгийн төрийн одоогийн механизмд зүгээр ч нэг нийцчихгүй.

Үзэл сурталд улсын секторыг дахин цогцлоож тухайн секторыг ашиг сонирхлын хүрээнээс чөлөөлөх ба үйлчилгээ үзүүлэх технологиор дэмжигдсэн шинэ арга зам ашиглах шаардлагатай. Үзэл суртал нь томоохон дахин хувиарлалтад чиглэгдэх нээлттэй чиглэлийг батлаж, улс төрд ашиг сонирхлын хүрээний ноёрхлыг зогсоох бодит замыг бий болгох ёстой.

Даяаршлыг мохошгүй амин чухал хүчин зүйл гэж биш харин дуудлага, улс төрийн хувьд нарийн хяналтанд байх боломж гэж авч үзэх ёстой. Шинэ үзэл суртал нь зах зээлийг хувийн зорилго гэж биш харин үүний оронд энэ үзэл суртал нь үндэсний баялгийн цогцод төдийгүй дундаж ангийн цэцэглэлтэд оруулах хувь нэмрийн эзлэхүүнтэй хөрөнгө оруулалт, даяаршлын худалдаанд үнэлгээ өгнө.

Гэхдээ суурь таамаглалаас эхлээд л хувь хүний эрхэмлэл хүртэлх орчин цагийн неоклассик эдийн засгийн сургаалын ихэнхийг үргэлж нухацтай шүүмжлэхгүйгээр энэ цэгт хүрэх боломжгүй. Энэ шүүмжлэлээр хүн амын орлого нь нийгмийн хөгжилд оруулах жинхэнэ хувь нэмрийг заавал төлөөлөх албагүй гэдгийг тэмдэглэх ёстой.

Гэхдээ энэ нь цаашаа явж, хөдөлмөрийн зах зээл нь үр дүнтэй байлаа ч авьяасын хуваарилалт нь шударга хуваарилах албагүй, тусгаар хувь хүннь зүгээр л нэг бүрэн эрхэт хүн биш харин тэднийг хүрээлэн буй нийгмийн хүчтэй нөлөөн дор бүрэлдсэн субъект гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр үзэл санааны ихэнх нь хэсэгчилсэн хэлбэрээрээ хэсэгхэн хугацаанд алдартай байсан, цаас эрээчигч тэдгээрийгуялдаа холбоотой хэлбэрт оруулах ёстой.

Тэр “буруу хаягжилт”-ын асуудлаас зайлсхийх ёстой. Өөрөөр хэлбэлдаяаршлын шүүмжлэл нь АНУ дахь “америкийнхийг худалдан ав” гэдэг шиг хуурмаг аргаар үндэсний эрх ашгийг тодорхойлохын тулд үндэсний үзэлтэй холбогдох ёстой. ийм хөдөлгөөнтөй холбоотой аюул илэрхий.

АНУ-ын хийсэн ухралт, тэр дундаа илүү нээлттэй даяаршлын системийн суртал ухуулгаас ухрах нь өөр нэг газарт протекционист хариултууд үүсгэж болно. Oлон харилцаан дээр Рейган-Tэтчерийн хувьсгал нь өрсөлдөх чадвартай, даяаршсан, санал зөрөлдөөнөөс хол ертөнцийг бий болгож зорилгодоо хүрсэн. Tүүнээс гадна энэхүү хувьсгал нь асар их баялгийг бүтээж, дэлхий даяар өсөн цэцэглэх дунд ангийг бий болгож түүнчлэн араасаа ардчиллыг дэлгэрүүлсэн. Хөгжсөн ертөнц зөвхөн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй дундаж ангийн олон хүнд ажлын байр гаргах технологийн нээлтүүдийн босгон дээр оршин байх бүрэн боломжтой.

Гэхдээ энэ бол сүүлийн 30 жилийн эмпирик бодит байдлын тусгал гэхээсээ илүү итгэл үнэмшлийн асуудал юм. Харин итгэл эсрэг тэсрэг, сөргөлдөөнтэй байдаг. Үнэн хэрэгтээ тэгш бус байдал улам ихсэнэ гэж үзэх олон үндэслэл бий. АНУ-д баялаг төвлөрч байгаа нь улам бүр бэхжиж байгаа хүчин зүйл болж байна.

Эдийн засагч Саймон Жонсоны баталж буйгаар санхүүгийн сектор нь зохицуулалтын төвөгтэй хэлбэрээс зайлсхийхийн тулд лоббист нөлөөгөө ашигласан аж. Чинээлэгүүдэд зориулагдсан сургууль илүү сайн болж бусдад нь зориулагдсан бүгд улам дордсоор байна. Бүх нийгэмд элитүүд нөхцөл байдлыг засахын тулд ардчилсан мобилизац байхгүй үед ашиг сонирхлоо хамгаалахад улс төрийн системд хүрэх гарцаа ашигладаг.

Америкийн элитүүд ч энэ дүрмээс гажаагүй. Гэхдээ хөгжилтэй орнуудад тэдний ашиг сонирхол нь урьд өмнө байснаас илүү чөлөөтэй үйлчлэх тухай ахмад үеийнхний ярианаас салж чадах хүртэл ийм мобилизаци явагдахгүй. Хөгжилтэй орны дундаж анги ахмад үеийнхэн нь өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалах эрх чөлөө жижиг орнуудаас илүүтэй энд бий хэмээн сэтгэл бахдан өгүүлэхгүй л бол ардчилал дотоод бололцоогоо хэзээ ч шавхахгүй ээ.

№06 (105) 2012 оны 02 сарын 06

Эх сурвалж: www.toimsetguul.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж