Олны танил эрхмүүд дээлээр гангарна

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Олны танил эрхмүүд дээлээр гангарна

“Монгол костюмс” ХХК-аар хамгийн үнэтэй дээлийг УИХ-н гишүүн Д.Арвин, МУГЖ дуучин хатагтай Б.Сарантуяа нар хийлгэсэн байна. Тэдний дээл гурван сая төгрөгийн үнэтэй. Уг дээлийн үнэ цэнэ нь хантаазан дээрх хээг дан сувдаар урласан дахин давтагдашгүй дизайнерийн бүтээл болсондоо байгаа аж.

“Монгол костьюмс” төвөөр УИХ-н гишүүд, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Г.Эрдэнэтунгалаг, “Монполимент” компанийн захирал Ц.Гарамжав, “Гандирс”-ын захирал Ц.Эрдэнэчулуун, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, яруу найрагч Ц.Хулан, Зураач Ц.Өнөржаргал нар байнга үйлчлүүлдэг аж. Хэдхэн хоногийн дараа болох сар шинийн баяраар дээрх олны танил хүмүүсийн сар шинийн гангарааг сонжих л үлдлээ.     
             

С.Сүндэр 
     
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж