MMJ-ийн Б.Төгсөө “Шилдэг сэтгүүлч”-ээр шалгарав

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

MMJ-ийн Б.Төгсөө “Шилдэг сэтгүүлч”-ээр шалгарав

Нүүрсний
салбарынхны долоо хоног өндөрлөж байна. Монгол улсын экспортын орлогын
дийлэнхийг нүүрс бүрдүүлдэг болсноор энэхүү салбар эх орны хөгжилд шинэ
хуудсуудыг нэмэх болсон юм. Тэдгээрийн нэг нь зөвхөн нүүрсний салбарт үйл ажиллагаа
явуулдаг, ханган нийлүүлэлт хийдэг уурхайн, технолгийн, техникийн компанийнхан,
судлаач эрдэмтэд хуран чуулдаг болсон явдал. Энэ жилийн
Coal Mongolia онцлох үйл явдлаар дүүрэн байсны нэг нь Нүүрсний чиглэлээр дагнан
бичдэг мэргэжлийн сэтгүүлчийг шалгаруулсан явдал. “Шилдэг сэтгүүлч”

хэмээх шалгаруулалт нь хэвшсэн ойлголтыг өөрчилж, тухайн чиглэлээр мэргэшин
бичихийн ач холбогдлыг товойлгосноороо чухал байлаа. Тиймээс уг шалгаруулалтыг
зохион байгуулагч уул уурхайн
нэгдсэн сайт
www.mining.mn-ийнхэн
болон “Гложекс” компанийн зүгээс сэтгүүлчдийн
олон бүтээлээс ганцыг Шүүгчдийн үнэлгээний нийлбэрээр тодруулж, 3 сая төгрөгийн
урамшуулал хүртээсэн юм. Шалгаруулалтын зорилго ба тавих шалгуурыг дараах
байдлаар томъёолжээ.

Зорилго: Нүүрсний
салбарт тулгамдсан асуудлыг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөж, улмаар
уг асуудалд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, 
сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг үнэлэх, бүтээлийн чанар чансааг сайжруулах,
олон нийтэд зөв мэдээ мэдээллийг хүргэхэд уралдааны зорилго оршино.

Шалгуур:
Асуудалд цэвэр мэргэжлийн үүднээс хандаж баримтад тулгуурласан, тооцоо
судалгаа сайтай, тэнцвэртэй, бодитой, хэл найруулгын хувьд шаардлага хангасан,
логик сэтгэлгээтэй байх.

Дээрх
шалгуурыг хангасан бүтээлийг уул уурхайн салбарын мэргэжлийн нэр хүндтэй 7
шүүгчийн тавьсан үнэлгээний нийлбэрээр тодруулсан байна. Батбаатарын
Төгсбилэгтийн “Нүүрсний үнэ хэрхэн тогтдог вэ” асуудал дэвшүүлсэн нийтлэл,
нүүрсний үнийн хандлага, нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх задлан шинжилгээний
тоймууд, түүнчлэн экологид халгүй нүүрсний үйлдвэрлэлийн талаарх технологийн
нийтлэлүүд нь мэргэжлийн хүмүүсийн анхааралд өртөж, өндөр үнэлгээ авснаараа үнэ
цэнтэй шагнал билээ.

Б.Төгсбилэгт нь зөвхөн нүүрсний тухай хөндөн бичихээс гадна нүүрснээс гарган авах
бүтээгдэхүүн, төмөрлөгийн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийн талаар асуудал
хөндсөн нэвтрүүлгүүд бэлтгэдгийг үзэгч олон Mongolian Mining Journal-ийн
“Хөгжил” хөтөлбөрөөс сайн мэднэ.

Coal Mongolia-ийн энэ жилийн онцлог нь Шилдэг
олборлогч, Шилдэг үзэсгэлэн
гаргагчийг шалгаруулсан явдал. 2011 оны олборлолтын үзүүлэлтээрээ “Энержи Ресурсиз” компани шилдгийн шагнал
хүртсэн бол “Моннис” компани шилдэг үзэсгэлэнгийн шагнал авсан юм.
Coal
Mongolia-ийн үеэр салбарынхандаа “Моннис”-ийн
дэлгэн харуулсан техник хэрэгсэл нь үндэсний компаниуд уул уурхайн шилдэг
ханган нийлүүлэгч, дэлхийн тэргүүлэх технологи нийлүүлэгч байж чадахыг давхар
нотолсон бол “Энержи Ресурсиз”-ийн өнгөрсөн жилийн амжилтууд нь Монголд
төдийгүй, бүс нутагтаа нэгэнт хүлээн зөвшөөрөгдөөд байна.

Монголчууд
олон улсын хэмжээний Чуулга уулзалт зохион байгуулж чаддагийг Coal Mongolia
дахин харуулж, нүүрсний салбарын өнөө, маргаашийн дүр зургийг тодруулж өгчээ.

 

www.mongolianminingjournal.com  
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж