Н.Жокович спортын “Оскар”-ын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

Н.Жокович спортын “Оскар”-ын эзэн боллоо

Энэ сарын 7-ны өдөр Английн нийслэл Лондон хотын “Queen Elizabeth Hall” ордонд спортын Оскар буюу Laureus World Sports Award” шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Дэлхийн оны шилдэг тамирчинг 1999 оноос тодруулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилийн шилдгээр Сербийн теннисчин нэрт теннисчин Новак Жокович тодорлоо. Түүнтэй өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси, “Формула-1”-ийн дэлхийн аварга Себастьян Феттель, Ямайкын хөнгөн атлетикч Усаин Болт, Германы сагсан бөмбөгч Дирк Новицки, Австралийн дугуйчин Кадель Эванс нар өрсөлджээ.

Харин эмэгтэй шилдэг тамирчнаар Кенийн хөнгөн атлетикч Вивиан Черуйот тодорсон бол шилдэг багаар Испанийн хөлбөмбөгийн “Барселона”, залуу тамирчнаар Умард Ирландын гольфин Рори Мкилрой, парагийн тамирчнаар Грекийн Оскар Писториус нар шалгарчээ.

Талбайн теннисний дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийн хувьд өнгөрсөн жилийн дөрвөн “Их дуулга”-ын гуравт нь ("Австралийн нээлтэй тэмцээн", "Уимбльдон", "Америкийн нээлттэй тэмцээн") түрүүлсэн бөгөөд энэ жилийн “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлээд байсан билээ.

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж