“Утгын чимэг 2012”-ын шилдгүүд 18-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2012.02.11-нд нийтлэгдсэн

“Утгын чимэг 2012”-ын шилдгүүд 18-нд тодорно

МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадам энэ оны шилдгээ тодруулахаар бүтээлээ өчигдөр (02.10) авч дууслаа. Энэ жилийн “Утгын чимэг” наадамд 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтаас шилдэг арван бүтээл ирэх долоо хоногт шалгарах юм байна. Эцсийн шалгаруулалтад үлдсэн бүтээлүүдийг уран уншлагын мастеруудын уншсаар энэ сарын 18-нд Хүүхэлдэйн театрт олны хүртээл болгоно.

Энэ наадам нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг өвөрмөц хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгох зорилготой юм.

“Утгын чимэг-2012” наадмыг МЗЭ, МҮОНРТ болон УДБЭТ нар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Шинэ Ази” групп ажиллаж байна. Тэргүүн байрын эзэн нэг сая төгрөгийн шагнал хүртэх бол удаах байруудад 800, 600 мянган төгрөгийн шагнал өгөх аж. Мөн уран уншигч тус бүр тусгай шагналтай юм байна. Эцсийн шалгаруулалтын билет 10.000 төгрөг бөгөөд өмнөх жилүүдийн шилдэг бүтээлийн СD дагалдах аж.

“Утгын чимэг” наадмын өмнөх шагналтууд:

1990 оноос анх эхэлсэн тус наадам “Шувуун саарал” нэртэй байсан бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болжээ.

  1. 1990 он Л.Түдэв “Эрхийн дарам зай”
  2. 1991 он Б.Догмид “Хүний хань”
  3. 1992 он Д.Намсрай “Цэгцэрийн шар тал”
  4. 1993 он Б.Догмид “Аргаггүй амраг”
  5. 1994 он С.Дашдооров “Үрт амьтан”
  6. 1995 он Ж.Лхагва “Бид ялав”
  7. 1996 он П.Пүрэвсүрэн “Эцэг”
  8. 1997 он Ж.Сарантуяа “Дэлт цагаан азарга”
  9. 1998 он П.Пүрэвсүрэн “Бурхан богд, аав хоёр”
  10. 1999 он П.Намсрай “Марал гоогийн дуудлага”
  11. 2000 он Б.Догмид “Томоогүй нас”
  12. 2005 он М.Эрдэнэбат “Хөрөг”
  13. 2006 он Д.Урианхай “Тугалын зүүд”
  14. 2009 он Ц.Доржготов “Сүнсэнд шингэсэн гэмшил”
  15. 2010 он Б.Баярсайхан “Эртний явдал” бүтээлээрээ хүртэж байжээ.
Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж