Цахилгааны инженер Жеймс Лэндис эхнэр Маржоритайгаа 65 жил хамтдаа амьдарчээ. Тэд 1946 онд Жонстаун хотод нэгэн үдэшлэгийн үеэр танилцаж байжээ. Тэд гэр бүл болж, хоёр хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн юм. Ач охин Эрин Миллер нь өвөө эмээгийнх нь амьдрал олон сайхан үйл явдал, дурсамжаар дүүрэн байсан бөгөөд хэзээ ч хамтдаа байдаг байсан тухай дурссан байна.
87 настай эхнэрээ хүнд өвчтэй байх үед нь асрамжилж байсан Жеймс Лэндис хайрт эхнэрээ нас барснаас 88 минутын дараа зүрх хаагдсан ажээ. Түүний хэлсэн сүүлийн үг нь “Бүх зүйл сайхан байна. Би чамдаа хайртай. Бидний амьдралд олон сэтгэл хөдлөм мөчүүд байсан. Удахгүй чамтайгаа уулзана” гэжээ.
Сүмийн лам ийм гэрлэлтийг хүн бүрт ерөөх хүслээ сонины сэтгүүлчид хэлсэн бөгөөд тэд үнэхээр хагацашгүй байсан юм гэжээ.