2012 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Говийн нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул голын саваар 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.
12-нд нутгийн хойд хэсгээр,13-нд зүүн зүгийн нутгаар,14-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 12-нд зарим газраар,13-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна.13-наас ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн