УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр таван ч дэд хорооны дарга нарыг сонгох тухай асуудлыг авч хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, УИХ-ын Сонгогчийн бүртгэл, хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн З.Энхболдыг, УИХ-ын Өргөдөл гомдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Дондогийг, УИХ-ын Нутгийн удирдлагын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Загджав нарыг тус бүр намын бүлгээс нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцогчид санал нэгтэй дэмжив. Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус бүр сонгохыг дэмжлээ. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшигчийн хувьд улираан сонгох болж байгаа юм. Дашрамд сануулахад дэд хороодын дарга нарыг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах учиртай.
Г.Дарь