Дэлхийн боловсрол агуулгад бус хүндээ тулгуурлаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн боловсрол агуулгад бус хүндээ тулгуурлаж байна

Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг  УИХ
хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний
танхим”-д нэгэн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэг “5+5+2” уу,
эсвэл 5+4+3 уу? Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль төлбөртэй
байх уу?” гэсэн сэдэвтэй байв.
 

Хэлэлцүүлгийн
эхэнд БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг
“Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн
үндэслэл, шаардлага, үзэл баримтлал, үр дагавар”,

Монголын
хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Ж.Галбадрах
“Бүтэц: “5+5+2” уу, эсвэл “5+4+3” уу?”, Бүх нийтийн боловсролын төлөө
иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Д.Тунгалаг “Төрийн
өмчийн ЕБС төлбөртэй байх уу?”, МУБИС-ийн доктор, профессор Ц.Магсар
“Төрийн өмчийн бус сургуульд тулгамдаж буй асуудлыг хуулиар зохицуулах
нь” гэсэн илтгэл тус тус тавив.

Илтгэлтэй холбогдуулан оролцогч багш, захирал, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачид болон ТББ-ынхан саналаа хэллээ.  Тэд
“Боловсролын бүтцийг сүүлийн 6 жилд гурав дахиа өөрчлөх гэж байна.
Ингэж ойр ойрхон өөрчлөх нь олон талын муу үр дагавартай юм. Хүүхдүүдээ
туршилтад байн байн оруулж, хэтэрхий олон хичээлээр дарж, чанартай
боловсрол олж авахад нь бэрхшээл учруулж байна.

Ер
нь БСШУЯ агуулгаа барих уу, хүн дээрээ тулгуурлах уу гэдгийнхээ нэгийг
сонгох цаг болсон. Одоо голчлон агуулга гэж хөөцөлдөөд хүнээ мартаад
байна. Өнөөдөр дэлхийн боловсролын чиг хандлага хүн дээрээ тулгуурлаж
байна. Япон Мэйжийн үеэс хойш 4 удаа шинэчлэгдсэн байхад бид 2 жилд нэг
удаа өөрчлөх гэж байна.

Боловсрол
олж авах нь хүний үндсэн эрхийн асуудал. Тиймээс хүн бүрийн буюу бүх
нийтийн санал асуулгаар бүтцийн өөрчлөлт, төлбөртэй холбоотой асуудлыг
шийдвэрлэх учиртай.

 Төсөлд
тусгагдсан “5+5+2” бүтэц, төрийн сургууль төлбөртэй байх тухай заалт нь
Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенциуд, хүний
эрхийг зөрчиж байна. 2008 оны “6+3+3” бүтэц тохирохгүй юм бол “5+4+3”
гэсэн хувилбар илүү тохиромжтой. Тэгээд ч “5+5+2” бүтэц нь ЮНЕСКО-гийн
судалгаагаар дэлхийн 208 орноос ганцхан Пакистанд байдаг. Ерөнхий
боловсролын сургуулийг төлбөртэй болгох, Кэмбрижийн хөтөлбөрийг
нэвтрүүлэх нь баян ядуугийн ялгааг хуульчлах, далд хувьчлал руу хөтлөх,
үндэсний хэл, сэтгэлгээ, соёл уусч устан үндэсний аюулгүй байдалд
хохирол учруулах үр дагавартай байх болно. Кэмбрижийн стандарт,
хөтөлбөрт Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байгаа боловч яг юуг нь
яаж өөрчлөн шинэчлэх гэж буй талаар олон нийтэд төдийгүй боловсролын
салбарт ажиллагсад, судлаачид, эрдэмтэд ч тодорхой мэдээлэлгүй байна”
хэмээн  ихээхэн шүүмжэлж байв. Тэд дотроосоо ажлын
хэсэг гарган саналаа тодорхой тусгаж Ерөнхийлөгчийн Тамгын газраар
дамжуулан УИХ-д хүргүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлгийг
удирдсан Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд “Оролцогсдын саналыг УИХ-ын
холбогдох байнгын хороонд уламжилна. Та бүхний саналыг УИХ-ын гишүүд
хуулийн төсөлд анхааран тусгана гэдэгт итгэж байна гэв.

http://www.president.mn/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж