Малчдад зориулсан гарын авлага гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Малчдад зориулсан гарын авлага гарчээ

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албанаас өнгөрсөн оны сүүлээр малчдын мэдээллийн технологийн хэрэгцээнд зориулан гаргасан гарын авлагыг интернэт болон гар утасны хэрэглээ түлхүү орсон 17 аймгийн 130 сумыг сонгон тухайн сумын өрхийн тоог харгалзан үзэж хүргүүлсэн нь дундажаар нэг багийн 25 өрхийг хамарч байгаа юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.25-д заасан “Мэдээлэл холбооны дэд бүтцийг өргөтгөн шинэчилж, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг өргөжүүлж өрх бүрт хүртээмжтэй болгоно” гэсэн зорилтын хүрээнд малчдын мэдээллийн технологийн хэрэгцээнд зориулан гаргаж буй энэхүү гарын авлагаар үүрэн холбоо болон интернетийн тухай ойлголт, гар утсанд суурилсан нэмэлт үйлчилгээ хүлээн авах, орчин цагийн мэдээллийн технологийн нэр томъёоны нэршил зэргийг багтаасан 50 хуудастай гарын авлага хөдөө орон нутгийн сум, багийн түвшинд хүргэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж