Ардчилсан намд 1280 залуу гишүүнээр элслээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Ардчилсан намд 1280 залуу гишүүнээр элслээ

Ардчилсан намд өнөөдөр 1280 гишүүн шинээр элсч, Төрийн ордны их танхимд намын батлахаа гардан авлаа. Намын батлах гардуулах арга хэмжээнд АН-ын дарга Н.Алтанхуяг, Төв аймгийн Ардчилсан намын дарга Д.Доржпүрэв, УИХ-ын гишүүн Г.Батхүү, П.Алтангэрэл, Х.Тэмүүжин болон Төв аймгийн Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд хүрэлцэн ирсэн байлаа.

Ардчилсан намыг сонгон гишүүнээр элсэж буй залуучуудад хандан Н.Алтанхуяг дарга үг хэлэхдээ Ардчиллын шинэ үе болсон залуучууд манай намыг сонгон сэтгэл зүрхээрээ нэгдэж гишүүн болж байгаад талархал илэрхийллээ. Мөн Ардчилсан намаас дэвшүүлж буй “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг Монгол орноо бүтэн тойрч хийт ард иргэдийнхээ саналыг сонсоод байна. Ардчилсан намын энэхүү хөтөлбөрийн гол үндэс нь монгол хүн нэг бүрт хүрсэн хөгжлийн хөтөлбөр байх болно. Тиймээс хүн бүр өөрсдийнхөө төлөө, бас нутаг усандаа сайхан амьдрах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний хүчин зүтгэл үнэтэй байх юм аа гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр саяхны нэгэн хэвлэлээс Төв аймгийн Батсүмбэр сумаас зургаан хүн намын гишүүнээс татгалзаж буй талаар мэдээ харсан гэтэл өнөөдөр Төв аймгаас 1280 залуу тэр дундаа Батсүмбэр сумаас 120 залуу гишүүнээр элсэж байгаа нь Ардчилсан намын нэр хүнд, манай намд итгэх итгэл улам илүү болж байгааг харуулж байна хэмээгээд тэдгээр залууст цаашдын ажилд нь амжилт хүслээ. Төв аймгийн хувьд нийт 27 сумтай бөгөөд сум бүрээс залуучуудын төлөөлөл намд элсэхээр өргөдлөө гаргасан нь 1 сарын 31-ны байдлаар 1280 болсон байна. Тэдгээрийн төлөөлөлд намын удирдлагууд батлахыг нь гардуулсаны дотор олны танил эрхмүүдээс дуучин Хишигбаяр Төв аймгийн Ардчилсан намд гишүүнээр элсэж батлахаа авч байлаа. Намд элсэж батлахаа гардсан гишүүдэд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин баяр хүргэж амжилт хүссэн бөгөөд батлахаа гардсан залуучууд Төрийн ордонтой танилцсанаар нутгийн зүг буцлаа. 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж