Намрын чуулганы хугацааг түр сунгажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Намрын чуулганы хугацааг түр сунгажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл сая хуралдаж, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай багц хуулийн төслүүд, мөн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Иймээс Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл захирамж гаргаж УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы хугацааг түр сунгажээ.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж