766.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

766.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.02.10/ үнэт цаасны 4155 дахь удаагийн арилжаагаар нийт 48 ХК-ийн 217.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 766.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 26 ХК-ийн 658.8 мянган ширхэг хувьцааг 186.6 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 22 ХК-ийн 107.8 мянган ширхэг хувьцааг 31.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 247 хэлцэл хийжээ. Нийт 48 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 14 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 20924.32 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 16.86 нэгжээр буюу 0.08%-иар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 74.5 тэрбум төгрөг болсон байна.

www.mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж