Декстер, Деборатай болзов

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Декстер, Деборатай болзов

Америкийн телевизийн цуврал, гэмт хэргийн драм “Show time” киноны гол дүрийн жүжигчид Майкл Си Холл, Женнифер нар хоёр сарын өмнө салсан боловч саяхан Лос Анжелесын нэгэн эрэг дээр хамтдаа нар жаргахыг харж удаан суусан гэнэ. Цуврал алуурч Декстер, түүний дүү Дебора нарын дүрийг бүтээсэн жүжигчид киноны зураг авалтын үеэр танилцаж, 2008 онд гэрлэсэн юм. Гэвч Майкл Си Холл кинонд урилгаар тоглосон Жулиа Стайлз гэгч жүжигчинтэй учир ургуулсан тухай шуугиан дэгдсэний дараа Женнифер салах өргөдөл гаргасан аж. Майкл Си Холл 2010 онд Хожкины өвчин туссан ч удаан эмчлүүлсний эцэст эдгэрчээ. Майкл Си Холл, Женнифер нарын энэ харилцааг найз нөхөд нь хамтрагч уран бүтээлчдийн романтик харилцаа гэж нэрлэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж