Ж.Гершвины бүтээл өнөөдөр эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Ж.Гершвины бүтээл өнөөдөр эгшиглэнэ

АНУ-ын нэрт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Жорж Гершвины уран бүтээл өнөөдөр Улсын Филармонийн тайзнаа эгшиглэх гэж байна. Урлагийн Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаяр симфони найрал хөгжмийг удирдан Ж.Гершвины бүтээлийг тоглуулах юм. Тоглолт өнөөдөр 19.00 цагт эхэлнэ. Классик, блюз зэрэг бүхий л төрөл жанраар бүтээл туурвисан Ж.Гершвины хөгжмийг алдарт Диснейн цувралуудаас ч сонсч болно. Украйн гаралтай Гершвинд жинхэнэ хөгжмийн зохиолч гэсэн нэр алдрыг авчирсан “Rhapsody in blue” төгөлдөр хуурын зохиолыг төгөлдөр хуурч Соёлын тэргүүний ажилтан, Б.Одгэрэл энэ үдэш тоглох юм. Мөн тоглолтод “Voice” группын дуучин Д.Отгонжаргал “Porgy and Bess” дуурийн алдарт “Summertime” ариг дуулах юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж