Сомалийн дээрэмчид Аль-Кайдатай нэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Сомалийн дээрэмчид Аль-Кайдатай нэгдэв

Далайн дээрэм тонуул дэлгэрсэн Сомалийн зэвсэгт бүлэг Аль-Шабааб алан хядагчдын олон улсын бүлэглэл Аль-Кайдатай нэгдэж, зартай алан хядагч Осама Бин Ладены залгамжлагч Айман аль-Завахирид үнэнч байхаа амласан гэнэ. Сомалийн өмнөд хэсгийн газар нутагт ноёрхлоо тогтоосон исламын зэвсэгт бүлэг Аль-Кайдатай эртнээс холбоотой гэх таамаг бий аж. Аль-Шабаабын удирдагч Мухтар Абу аль-Зубайр өчигдөр өөрсдийн вэбсайтаар дамжуулан Аль-Кайда бүлэглэлийн удирдагч Айман аль-Завахири болон түүнийг дэмжигчдэд үнэнч гэдгээ илэрхийлжээ. Осама Бин Ладеныг өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ын тусгай албаныхан хөнөөсний дараа Аль-Завахири Аль-Кайдагийн удирдагч болсон юм. Аль-Шабааб цуст үйлдлүүдээр АНУ-ын терроризмтай тэмцэгчдийн хар дансанд хэдийнэ бүртгэгдсэн аж.  
                      

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж