АНУ цөмийн реактор шинээр барина

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

АНУ цөмийн реактор шинээр барина

АНУ-ын
Цөмийн зохицуулах хороо өчигдөр цөмийн хоёр реактор шинээр барих лиценз
олгожээ. “Southern Co” компанийн консорциум Жоржия мужид цөмийн хоёр
реактор барих ажлыг хэдийнэ эхлүүлсэн байна.  Реакторуудыг зүүн
Атлантагаас 270 км зайтай “Vogtle” АЦС-ын цогцолборт суурилуулах гэнэ.
Тус АЦС одоогоор цөмийн хоёр реактортой юм байна. АНУ-ын Цөмийн
зохицуулах хорооны төлөөлөгч Японы Фукушима АЦС-ын сүйрлээс том сургамж
авсан тул цөмийн реактор шинээр барих зөвшөөрөл дахин олгохгүй гэж
мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд 1996 онд цөмийн реактор шинээр ашиглалтад
оруулсан АНУ 1978 оноос хойш ийм төрлийн байгууламж барих лиценз
олгоогүй аж. 1979 оны Пенсильвани муж дахь Three Mile Island цөмийн
осол, цөмийн эрчим хүчний өртөг нэмэгдсэн зэрэг шалтгаанаас цөмийн
технологийг эрчим хүчний найдвартай эх үүсвэр гэж үзэхээ больсон байсан
юм. АНУ 2200 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх цөмийн реактор барихад 14
тэрбум ам.доллар зарцуулж байгаа бөгөөд энэ нь нэг сая өрхийг эрчим
хүчээр хангахад хүрэлцээтэй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж