
АНУ-ын Цөмийн зохицуулах хороо өчигдөр цөмийн хоёр реактор шинээр барих лиценз олгожээ. “Southern Co” компанийн консорциум Жоржия мужид цөмийн хоёр реактор барих ажлыг хэдийнэ эхлүүлсэн байна. Реакторуудыг зүүн Атлантагаас 270 км зайтай “Vogtle” АЦС-ын цогцолборт суурилуулах гэнэ. Тус АЦС одоогоор цөмийн хоёр реактортой юм байна. АНУ-ын Цөмийн зохицуулах хорооны төлөөлөгч Японы Фукушима АЦС-ын сүйрлээс том сургамж авсан тул цөмийн реактор шинээр барих зөвшөөрөл дахин олгохгүй гэж мэдэгдсэн байна. Хамгийн сүүлд 1996 онд цөмийн реактор шинээр ашиглалтад оруулсан АНУ 1978 оноос хойш ийм төрлийн байгууламж барих лиценз олгоогүй аж. 1979 оны Пенсильвани муж дахь Three Mile Island цөмийн осол, цөмийн эрчим хүчний өртөг нэмэгдсэн зэрэг шалтгаанаас цөмийн технологийг эрчим хүчний найдвартай эх үүсвэр гэж үзэхээ больсон байсан юм. АНУ 2200 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх цөмийн реактор барихад 14 тэрбум ам.доллар зарцуулж байгаа бөгөөд энэ нь нэг сая өрхийг эрчим хүчээр хангахад хүрэлцээтэй гэнэ.
Н.Энх
Boldoo 2012-02-10 134.76.134.139
Атомын эрчим хүч бол хоцрогдсон байгал орчинд аюултай үнэтэй технологи юмаа.
s*****g l***r 2012-02-10 202.131.233.200
s****a biz pizdis chin
Зочин 2012-02-10 202.5.196.254
нөгөө манай эсэргүүцээд байдаг улсуудад хэл үзүүл харуул таниул. юу ч мэдэхгүй төсөөлөхгүй байж л чернобыль, фукушима ярьсан хүмүүс. ер нь тэгээд ажил төрөл явуулах болохлоор дандаа өөр шигээ сэтгэнэ- архи ууна ажил таслана ч гэх шиг монгол хүн болгон чам шиг тийм урвайсан арчаагүй биш, чадвартай, ажилсаг хичээнгүй нямбай, тэсвэр хатуужилтай эрчүүл олон бий