“Камертон-2”-ын шалгаруулалт ирэх сарын 5-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

“Камертон-2”-ын шалгаруулалт ирэх сарын 5-нд эхэлнэ

Монголын рок, попын ертөнцөд Хөгжим бүжгийн сургуулийн дөрвөн сурагч хамтран дуулж эхэлснээр одоогийн “Камертон” хамтлагийн түүхийн эхлэл тавигдсан гэдэг. Яг тэр цагаас хойш 16 жилийн хугацаанд тус хамтлагийнхан өөрийн гэсэн өнгө төрх бий болгож, залуусын амандаа аялах, дуулах дуртай олон дууны эзэд болсон билээ.
Хамтын болон соло уран бүтээлээр үзэгчдэд олон сайхан хит дуугаар бэлэг барьж байсан “Камертон” хамтлагийнхан энэ удаад өөрсдийн залгамж халааг бэлтгэхээр “Камертон 2” төслийг эхлүүлээд байгаа тухай бид мэдээлсэн. 

Төслийн үйл ажиллагаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-нд шоунд оролцох 15-25 насны залуусыг бүртгэснээр эхэлсэн юм. Хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн бүртгэлд нийт 724 залуу хамрагджээ. Улмаар “Камертон-2” шоуны техникийн зөвөлгөөний хурал хоёрдугаар сарын 4-нд УДЭТ-т сүр дуулиантай болж өнгөрсөн. Тус хуралд 700 гаруй залуус цугларч, төслийн зохион байгуулагчид болох “Боловсрол суваг” телевиз, “В Production”, “Music Box” сувгийн удирдлагууд, “Камертон” хамтлагийнхан  хүрэлцэн ирсэн юм.

Залуусын хүсэн хүлээж буй “Камертон-2” шоу нэвтрүүлгийн эхний шалгаруулалт гуравдугаар сарын 5-наас эхлэх бөгөөд оролцогчид өөрсдийн дуулах ур чадвараа амьдаар дуулж шалгуулах юм.    

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж